Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Зөв сэтгэл” ТББ, Олон улсын “Гүүд Неброос” байгууллага хамтран хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй хүүхэд, 180 ээжид өнөөдөр бэлэг өглөө.
“Эх үрсийн баяр” арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Арвин оролцсон бөгөөд дээрх байгууллагууд хамтран 200 өрхийг ажлын байртай болгож, ногоо тарих хүлэмжтэй болгохоор болсон байна. Эл арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.
