MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД АЖИЛЛАЖ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

    ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД АЖИЛЛАЖ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

    2016-11-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал, “Эрүүл мэндийн хөгжил-5” төслийн зохицуулагч н.Булганчимэг нар Дархан-Уул аймагт ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаатай танилцав. Сайдын бүрэлдэхүүнийг Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат хүлээн авч уулзсан ба Дархан-Уул аймагт хүн ам өсч, төрөлт нэмэгдсэнтэй холбоотой Амаржих газрыг шинээр байгуулах зайлшгүй шаардлага байгаа тул энэ асуудлыг дэмжиж өгөхийг хүслээ. Мөн Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн хөгжил-5” хөтөлбөрийн  зөвлөмжийн дагуу Эмнэлгийн тусгай хог хаягдлыг шатаах зуухтай болох асуудлыг аймгаас дэмжих болно гээд холбогдох асуудлыг тодорхой болгож, төслийг танилцуулахыг эрүүл мэндийн салбарынханд үүрэг болгов.

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр удирдуулсан ажлын баг, Аймгийн захиргааны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга зэрэг удирдлагын хамт аймгийн нэгдсэн эмнэлэг, Гос-хот Өрхийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн Газрын үйл ажиллагаатай танилцлаа. Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасаг, хүүхдийн тасгийн тусламж үйлчилгээтэй танилцах явцад үйлчлүүлэгч, эцэг эхтэй ярилцаж, санал хүсэлтийг нь сонссон ба хүүхдийн тасагт амралтын өдрүүдэд хүүхдийн үзлэг хийж байгаа нь сайшаалтай боловч, Өрхийн эрүүл мэндийн төвийн үзлэгийг зохицуулалт хийж амралтын өдрүүдэд үзүүлдэг болох  тухай болон эцэг, эх иргэдийн  үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч,  эрүүл мэндийн боловсролыг сайжруулах  талаар хичээх хэрэгтэй гэдгийг зөвлөж байв.

    20161112 161228 800x450

    Гос-хот Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын мэндлэх, хүндлэх соёл, зохион байгуулалт, хамт олны идэвхи санаачлагатай үйл ажиллагааг өндөр үнэлж, алслагдсан багийн иргэдэд үзүүлэх явуулын үзлэг шинжилгээнд ашиглаж байгаа Мобайл ЭХО, ЭКГ зэрэг оношлогооны багаж хэрэгслийг үзэж сонирхов. Мөн хүүхэд нярайн гэрийн эргэлийн байдлыг бүртгэл, маягтуудтай тулган хянаж, мэргэжлийн зөвлөгөө өглөө.

    Дэд  сайдын багийнханд  Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулсан ба  төр, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл оролцсон эмч, ажиллагсадтай уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсч, эрүүл мэндийн яамны бодлого, чиглэлийн талаар танилцуулав. Дэд сайд Л.Бямбасүрэн ойрын жилүүдэд төсөв нэмэгдэхгүй боловч, Засгийн газраас эрүүл  мэндийн салбарын төсвийг хасаагүй баталсныг дуулгаад, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой томуугийн улирал угтаж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд цэгэн массаж хийж сургах, үдийн цайг амин дэмээр баяжуулах  үүргийг боловсролын байгууллагад өгсөн тул эмч мэргэжилтнүүд хамтран ажиллах хэрэгтэй гэв. Мөн эрүүл мэндийн салбарын нэр хүнд нийгмийн хүрээнд унаж байгаа учраас  бүх эмч ажиллагсад хүнтэй харьцах харилцаа, ёс зүйн хандлага, харилцааны эв дүйгээ сайжруулах, энэ чиглэлээр хариуцлагатай байх  нь чухал гэдгийг онцлов. Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр гарсан тушаал шийдвэр бүхнийг хэрэгжүүлэх, эмч нар тодорхой байгаа стандарт удирдамжаар ажиллавал үр дүнтэй байх боломжтойг зөвлөлөө. Аймгийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн холбооны дарга Д.Батэрдэнэ  сайдын багийнханд хандаж  хувийн хэвшлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарттай болох, магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг тусд нь гаргах, төрийн эмнэлгийн амбулаторийн зарим тусламж үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх тухай санал тавьлаа.

    15058029 1787303188195905 61972427 n

    Мөн уулзалтын үеэр эрүүл мэндийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан бага эмч Д.Нармандах, лаборант Д.Мөнхцэцэг нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, үйлчлэгч Ш.Соёлмандах, сувилагч Б.Дэлгэрмөрөн нарыг “Эрүүлийг хамгаалахын Жуух” бичгээр тус тус шагнаж урамшуулав.

    20161112 173320 800x450

    Ийнхүү Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын баг Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдалтай танилцаж, үүрэг даалгавар  өгснөөс гадна салбарын хамт олныг урамшуулсан, цаашид хүн бүр анхаарч хичээж ажиллах сургамж зөвлөгөө өгсөн, нээлттэй ач холбогдолтой айлчлал болсонд аймгийн эрүүл мэндийн салбарынхан өндөр сэтгэгдэлтэй байна.

    20161112 174249 800x450

      Эрүүл мэндийн яамны  ажлын баг манай аймгийн дараагаар Орхон аймагт ажиллах юм. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!