MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » УЛИАСХАН ЦЭЦЭРЛЭГ 30 НАС ХҮРЛЭЭ

    УЛИАСХАН ЦЭЦЭРЛЭГ 30 НАС ХҮРЛЭЭ

    2016-11-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар төмөр замаар овоглосон Хүүхдийн байгууллагын Улиасхан цэцэрлэг маань гал голомтоо бадраан СӨНХ-ийн Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө бие сэтгэлээр нь эрүүл өсгөн бойжуулах их үйлсэд хувь нэмрээ оруулж эхэлснээс хойш 30 жил өнгөрчээ. Эдүгээ 30 жилийн ойтой золгож буй тус цэцэрлэгийнхэн энэ өдрүүдэд ойн баяраа тэмдэглэж байна.

    МЭНДЧИЛГЭЭ

    УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын тэргүүний Улиасхан цэцэрлэг нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт 1986 оны 5 дугаар сарын 16-нд УБТЗ-ын захиргааны шийдвэрээр анх 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба одоогоор 36 багш, ажилчидтайгаар СӨБ-ын үндэсний хөтөлбөрийн хүрээнд зорилгтойгоор нийт 12 бүлэгт 300 гаруй хүүхдийн хөгжлийн ахицыг дээшлүүлэн тэдний хэл яриа сэтгэхүйг хөгжүүлж, хүнлэг энэрэнгүй сэтгэл, гоо сайхны мэдрэмж төлөвшүүлэн нас сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг эрүүл ахуйн дадал төлөвшил олгохыг зорин ажиллаж байна.

    Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын оюун ухаанд оч гэрэл нэмэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж яваа цэцэрлэгийн анхдагчид, ахмад буурлууд, багш ажилчид болон үе үеийн төгсөгчид тэдний гэр бүл, зорилго нэгтэй боловсролын салбарынхан биднийг дэмжин  хамтран ажилладаг эцэг эхчүүд харилцагч байгууллагууд энхрий бяцхан шавь нартаа Улиасхан цэцэрлэг байгууллагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.


    СУРГАЛТ – ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТАЛААР

    Багш бүр өөрийн бүлгийн хүүхдүүдийн насны онцлогт тохируулан БСШУ-ны яамнаас батлагдсан цөм хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж ирлээ. Тэдний хөгжлийн ахицыг дээшлүүлэх зорилгоор нарийвчилсан ажиглалт хийж судалгаа дүгнэлттэй ажиллаж байна. Хүүхдийг өдөр тутмын үйл ажиллагаагаар төдийгүй дуу, хөгжим, бүжиг, гимнастик, зохион бүтээх, сэтгэхүй, шатар гэсэн төрлүүдээр дугуйлангийн үйл ажиллагааг багш нарын чадварын түвшинд тулгуурлан явуулж байгаа нь эцэг эхийн талархалыг хүлээж байна. Хүүхэд бүрд зөв дадал хэвшил олгох зорилгоор гарын жижиг булчинг хөгжүүлэх, гарын авлага аргачлалыг шинэлэг хэлбэрээр  хүүхдийн сонирхолыг татахуйц байдлаар бэлтгэж үйл ажиллагаандаа ашиглаж байна.

    ХҮҮХЭД, ЭЦЭГ ЭХИЙН ДУНД ЗОХИОН ЯВУУЛСАН АЖЛЫН ТАЛААР

    Хүүхэд, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор сар бүр тэдний дунд төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж ажилласанаар аймаг, улсын тэмцээнд бодитой амжилтуудыг гаргаж ирлээ. Үүнд:

    • ·  Төвийн бүсийн “Formation-2016” цэнгээнт бүжгийн тэмцээнд 3-р байр эзлэв.
    • ·  “Ээжээ дуулъя-2016” тэмцээнд тусгай байр эзлэв.
    • ·  “Сарны цом-2016” бүжгийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд Хүүхэд-0 насны Латин төрөлд Улиасхан цэцэрлэгийн “Одод” хамтлаг Дэд аваргын эзэд болов.
    • ·  “Цодгор хүү – 2016” бага насны шатарчдын уралдаанд Ахлах, Бэлтгэл бүлгийн зургаан хүүхэд оролцон алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулав.
    • ·  “Өв соёл – 2016” ерөөлч, магтаалч хүүхдийн уралдаанд бэлтгэл бүлгийн дөрвөн хүүхэд оролцож “Морины цол” магтаалаар тусгай байр, бэлтгэл А бүлгийн Х.Тэнүүн ганцаарчилсан магтаалаар 2-р байр эзэллээ.
    • ·  Сэтгэхүй-2016 олимпадад бэлтгэл А бүлгийн Эрхэмбаяр 2-р байр, Баясгалан 3-р байранд тус тус шалгарав.
    • ·  “Эко бяцхан мисс” уралдаанд 5 хүүхэд оролцож ТАНА-ЭРДЭНЭ өргөмжлөлөөр Бэлтгэл Б бүлгийн А.Амина, ГАН-ЭРДЭНЭ өргөмжлөлөөр Бэлтгэл А бүлгийн Б.Мишээл нар шагнууллаа.
    • ·  Эцэг эх хүүхдийн хөгжлийн ахицыг хэрхэн тайлагнах вэ? сургалтыг зохион байгуулж, 12 бүлгийн 400 гаруй аав ээжийг хамруулав.
    • ·  Хүүхдийн сэтгэхүй, ой тогтоолт хөгжүүлэх зорилгоор дасгал, тест олшруулан ажиллуулах сургалт явуулж сургалтын төвүүдийг баяжуулах 14 хоногийн аяныг өрнүүллээ. Уг аянаас Дархан-Уул аймгийн 5 цэцэрлэг, Чойр, Айраг, Шанд, Булагтайн цэцэрлэгийнхэн туршлага судлан хэрэгжүүлж байна.
    • ·  Эцэг эхчүүдийн дунд “Дөрвөн бэрх” шагай наадгай асуулт хариултын тэмцээн, Гар бөмбөгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.
    • ·  “Эрүүл-хүүхэд” аяны хүрээнд мэргэжлийн эмчтэй хамтран эцэг эх, хүүхдэд сургалт явуулж, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажилласнаар Улиасхан цэцэрлэгийн хүүхэд багачуудын өвчлөлийн тоог бууруулан халдварт өвчлөлтгүй ажиллаж ирлээ.

    БАГШ, АЖИЛЧДЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР

    Хүүхдэд ээлтэй байгууллага-цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй орон нутгийн салшгүй хэсэг мөн. Бага насны хүүхдийн амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхэд бүрт эрүүл мэнд, боловсрол, халамж, хамгааллын чанартай үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлэх зорилтыг орон нутагт хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх байгууллага нь хүүхдийн цэцэрлэг мөн. Тийм ч учраас тус цэцэрлэгийн багш нар өөрийнхөө үйл ажиллагааны хүүхдэд ээлтэй байдлыг судалж, үнэлэхийн зэрэгцээ “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” цөм хөтөлбөрийн дагуу хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө олон талт үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг байна. Тухайлбал: Багш бүр шинэлэг, бусдад тэргүүн туршлага болохуйц дасгал даалгавар, аргачлалуудыг боловсруулж, хөгжлийн хавтсыг нээн ажиллуулжээ. Туслах багшийн ур чадвар-2016 илтгэл хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс багш нар өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлынхаа гарах гарцыг нээж, өөр өөрийн ажилдаа нэвтрүүлсэн байна.  “Бие биедээ аз жаргал, инээд, хөөр  бэлэглье” солилцох үйл ажиллагааг ажилчдын дунд байнга зохион байгуулж, цэцэрлэгийн хамт олны хариуцлагатай тайлагнал  манлайлалыг эрхэм болгон ажиллаж байна.

    НИЙГМИЙН АСУУДЛЫН ТАЛААР

    Улиасхан цэцэрлэгийн захиргаа нь шинэ хүүхэд төрсөн гэр бүлээ эргэж, ҮЭ-ийн гишүүдийнхээ гэр бүл, ханьд нь хүндэтгэл үзүүлж, өвчилсөн ажилчдаа эргэж тойрох, ажилтнуудын санал гомдол, хүсэлтийг удирдлагатай хамтран шийдвэрлэдэг гээд багш ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллаж байна. Тухайлбал: Цэцэрлэгийн хэмжээнд “Хөдөлгөөн эрүүл мэнд” сарын аяныг зохион байгуулж, мэргэжлийн багшаар дасгал хөдөлгөөн заалган жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Мөн багш ажилтнуудын эрүүл аж төрөх ёсыг дэмжих зорилгоор ШРИ ШРИ амьдрах ухаан бясалгалын сургалтанд хамруулж хэвшжээ. Миний монгол цэцэрлэгт хүрээлэн, “Хараа гол”-ын эрэг маршрутаар аялаж, “Жаргалтай гэр бүл” уриан дор ажилчдын гэр бүлүүдийн дунд спортын тэмцээнийг зохион байгуулдаг байна.

    "Дарханы мэдээ" сонин 2016/11 сар IV нүүрт

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!