MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ" ДЭЛГҮҮР ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАДАГ

    "ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ" ДЭЛГҮҮР ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАДАГ

    2016-11-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өрх бүр үйлдвэрлэгч байх, иргэн бүр өөрт байгаа чадвараа ашиглаад ажилтай орлоготой болох боломжийг нээж, Төр захиргаанаас ажлын байр нэхэн гомдоллодог асуудлыг бууруулах зорилгоор ажиллаж буй “ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ” дэлгүүрийг танилцуулъя.
    “Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ нь 2016 оны 6 дугаар сарын 8-нд байгуулагджээ. Улмаар “ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ” дэлгүүрийг байгуулж аймгийнхаа 4 сумын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэднийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулан ажиллаж байна. Үйл ажиллагааны чиглэл бүрээр нь баг болгон багийн системээр ажиллуулахын зэрэгцээ зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хямд үнэтэй, эдэлгээ сайтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх, ажилгүй иргэдээ ажилтай болгох, ажилтай иргэддээ өөрт нь байгаа чадвар нөөц боломжоо ашиглаад давхар орлого олох боломжийг нээж өгөхийг гол  зорилгоо болгожээ.
    Мөн оюутан залуусаа цагийн болон байнгын ажлын байраар хангаж, иргэд, олон нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.
    Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд ойртсон энэхүү ажил нь Дархан-Уул аймгийн үйлдвэрлэлийн салбарт ач холбогдол өгөхүйц ажил болсныг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай аймагт ажиллах үеэрээ онцлон тэмдэглэж, талархал илэрхийлсэнд тун баяртай байлаа.  
    Үнэхээр үйлдвэрлэлийн салбарын энэ зохион байгуулалт нь хөрөнгө оруулалт татах, улсаас олгож буй зээл тусламжийг бодит ажил болгох, зээлээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нь таниулан сурталчилдаг нэгдсэн томоохон төвлөрөл бий болгосноороо давуу талтай байлаа.Мөн Дарханы үйлдвэрлэгчдийн бараа нэг дор цугларснаар иргэдэд нэг цэгээс өргөн сонголттой худалдаа явуулах боломжийг олгожээ.
    Төрөлх хотын маань үйлдвэрлэлийн салбар эрчимтэй  хөгжиж, иргэд нь ажилтай орлоготой байхыг манай сонины хамт олон ч хүсч байна.
    Иймд энэ сараас эхлэн “Дарханы  мэдээ” сониноороо дамжуулан Дарханыхаа үйлдвэрлэгчдийг цувралаар танилцуулах болно. 

    “ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ” БЭЛГИЙН БАГЦ ХУДАЛДААНД ГАРЛАА

    “Дархан Загвар гоёл” ХХК 2004 оноос эхлэн алт мөнгөн эдлэл, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулан, аймгийнхаа иргэд хөдөлмөрчид, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн захиалга хүсэл сонирхолд нийцүүлэн чанар, өнгө үзэмжийг эрхэмлэсэн төгс бүтээлийг урласаар ирсэн.
    Тус компаниас 2016 онд Дархан хотынхоо 55 жилийн ойдоо зориулан аймгийнхаа аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүний цуглуулгаас бүрдсэн “Дарханд үйлдвэрлэв” Бэлгийн багцийг худалдаанд гаргажээ.
    Бэлгийн багцад “Дархан хүнс” ХХК-ийн зөөхий, жигнэмэг, чихрийн цуглуулга, “Монгол Алтан тос” ХХК-ийн ургамлын тос, “Дархан ариун ундарга” ХХК-ийн чацарганы шүүс, “Эрдэнэт зөгий хоршоо”-ны зөгийн бал, “Дархан Загвар гоёл” ХХК-ийн хөргөгчний наалт, түлхүүрийн оосор зэрэг багтсан байна.
    Хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа нийт баялаг бүтээгчид үйлдвэрлэгчдийг бэлгийн багцад бүтээгдэхүүнээ ирүүлэн хамтран ажиллахыг  урьж байна.

    Х.СОЁЛ-ЭРДЭНЭ /ДАРХАНЫ МЭДЭЭ СОНИН 2016/11 САР VIII НҮҮР/

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!