1 дүгээр
сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн хойд болон төвийн хэсгээр олон
жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн ихэнх хэсгээр дунджийн орчим, төвийн нутгийн зарим газраар
дунджаас ахиу орох төлөвтэй байна.
10 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цас орж, ихэнх
нутагт 5-12 см, нутгийн хойд хэсгээр 15-20 см зузаан цастай болсон байна.
Цаашид 11 дүгээр сард ихэнх нутгаар цас ахиу орж, агаарын температур олон
жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байхаар байгаа нь цас мөстөж хатууран,
малын хариулга маллагаа болон зам тээврийн ажилд таагүй нөлөөлж болзошгүйг
аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас анхааруулж байна.
НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГ
Нэгдүгээр арав хоногийн эхээр (1-3нд) шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Арав хоногийн дунд үе болон сүүлчээр (4-7, 8-10 нд) шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Хугацааны дунд үеэр (4-7нд) ихэнх нутгаар цас орох төлөвтэй. Салхи арав хоногийн эхэн болон дунд үеэр (1-3, 4-7нд) зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
ХОЁРДУГААР АРАВ ХОНОГ
Хоёрдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Арав хоногийн дунд үе болон сүүлчээр (14-17, 18-20нд) хүйтэрч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Хугацааны эхээр (11-13нд) ихэнх нутгаар, сүүлчээр (18-20 нд) нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Салхи зарим үед 10-12 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
ГУРАВДУГААР АРАВ ХОНОГ
Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст (25 наас хойш) хүйтний эрч чангарч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.
Энэ сард дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Салхи арав хоногийн эхэн болон дунд үеэр (21-23, 24-27нд) зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА