Дархан-уул аймгийн ЗДТГ-аас өнгөрөгч 10 дугаар сард Удирдлага, зохион байгуулалтын талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлан
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн 2 удаа, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 2 удаа, шуурхай хурал 4 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой 49 асуудлыг хэлэлцэн хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд
ойртуулах, тэдний санал гомдлыг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг
шийдвэрлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын70371212 нээлттэй утсаариргэдээс ирүүлсэн 118 санал,гомдлыг хүлээн
авч, шийдвэрлэлтийн дүн мэдээг олон нийтэд болон аймгийн Засаг
даргын шуурхай хуралд мэдээлж ажиллаж байна.Аймгийн Засаг
даргын 2017-2020-ны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын
хүрээнд Ажлын хэсэг төрийн бус байгууллагын төлөөлөл, ахмадууд, залуучуудын
төлөөлөл, бизнес эрхлэгчид, СӨХ-оод, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтдийн
зөвлөл, хууль эрх зүйн салбар, нийгэм, эдийн засгийн салбарын төлөөлөлтэй
уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, нийт 9 удаагийн уулзалтыг хийж, 4135 иргэнээс санал авч,
аймгийн ИТХ-ын Иргэний танхимаар хэлэлцүүлэн Шарын гол, Хонгор, Орхон сумдын
иргэдэд сурталчлан таниулж, санал авах ажлыг зохион байгууллаа. Аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3/03 дугаар
тогтоол “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөр”-ийг батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг
боловсруулан ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас
аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төрийн байгууллагын үйл
ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Д.Хянхярваа,
Б.Баттөмөр, Б.Жавхлан нар Дархан-Уул аймгийн 55 жилийн ойг тохиолдуулан
Дархан-Уул аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны
өдрүүдэд уулзалт зохион байгуулж иргэдийн асуудлдыг сонсож, шийдвэрлэж ажиллалаа.
АНУ-ын ЭСЯ-ны Ерөнхий Консулын газраас Дархан-Уул аймгийн
их сургуулиудын оюутнуудад АНУ-ын виз мэдүүлэх журам, АНУ-д тэтгэлгээр суралцах
боломжийн тухай мэдээлэл өгөх арга хэмжээ 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр
зохион байгуулагдлаа.
Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ Гүйцэтгэх захирал Коичи
Хасэгаваг аймгийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн танхимд 2016 оны 10 дугаар сарын 06-ны
өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар
Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц, үр дүн болон цаашид
хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар санал солилцлоо.
2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын Улаан-Үд хотын
дарга А.М.Голковоор ахлуулсан төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга С.Насанбат
аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа. Тус
уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС