MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хоёр Дарханыг холбосон шинэ авто зам бол хамгийн том бүтээн байгуулалт

    Хоёр Дарханыг холбосон шинэ авто зам бол хамгийн том бүтээн байгуулалт

    2016-11-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Дархан-Уул аймгийн “Өсөх-Урам” ХХК-ийн захирал М.ТӨМӨРТОГОО-той ярилцлаа.

    -Танайх шинэ хуучин хоёр Дарханыг хойт хэсгээр холбосон авто замыг барьж дуусгалаа. Энэ ажил хэдийд эхлэв? Ямархуу хэмжээтэй ажил байсан бэ?
    -Энэ ажил маань 2014 оны есдүгээр сараас өнгөрсөн оны 11 дүгээр сарын нэгэнд эхний ээлжийн зорчих хэсгийн хучилтыг хийж дууссан. Хоёр Дарханыг хойт хэсгээр нь холбосон нийт трассын дагуу 2.48 км, хоёр эгнээтэй, хашлага, ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, гурван уулзвар, зуун хувь гэрлэн дохиотой, ус зайлуулах хоолой нь газар дор далд байгууламжтай. Мөн замын далангаар хөндлөн гарсан төмөр бетонон цуугуул долоон ширхэг, хоёр уул сэтлэсэн. Энэ нь ойролцоогоор 250 мянган метр кубын цул хад чулууг сэтлэж байгуулсан зам.
    -Хэчнээн хүн хүч ажиллав?
    Нийтдээ инженер, техникийн операторчин, ажилчид гээд 100 орчим хүнтэй ажилласан.
    -Танай компани хэдийд байгуулагдсан бэ?
    -Манайх анх 2007 онд худалдаа үйлчилгээний зориулалтаар байгуулагдаад 2008 оноос барилгын салбарт ажиллаж 2012 оноос замын салбарт бас ажиллаж байгаа.
    -Хоёр Дарханыг холбосон энэ том бүтээн байгуулалтыг хийхэд хүндрэл бэрхшээл хэр зэрэг тохиолдож байсан бэ?
    -Хамгийн гол хүндрэл гэвэл эдийн засаг, санхүүгийн бэрхшээл л байлаа даа. Улсын төсөв хүндэрсэн, үүнд зарцуулах хөрөнгө нь орон нутгийн төсвөөс гэж заагдсан. Тавигдсан мөнгө маань энэ нийтийн замын тарссын дагуу хучилтад хүрэхгүй, төгсгөлийн хэсгийн ажил буюу нэг тэрбум гаруй төгрөгийн ажлыг үндсэндээ өөрийн компанийн нөөц бололцоо, мөн энэ салбарт хамтарч ажилладаг компаниудын дэмжлэг олон жилийн итгэлцэл дээр тулгуурлан ажиллаж дуусгалаа. Энэ зам маань Дархан-Уул аймагтаа хийгдээгүй бүтээн байгуулалт, замын хувьд гэвэл хоёр давхар хучилттай, дөрвөн см-ийн суурь асбальт гурван см-ийн өнгөн асбальт гээд нийт долоон см-ийн зузаан хучилттай даацын зам болж чадсан. Хүмүүс энэ замыг 2.4 км гэж ойлгоод байдаг. Гэтэл хэмжээд үзвэл 4.5 км болж байгаа бол гурван том уулзвартай. Энэ замд орсон 7500 тонн асбальтын хэмжээг бодоод үзвэл хот хоорондын зургаан метрийн өргөнтэй таван см-ийн зузаантай 12.5 км зам хучих хэмжээний асбальт орсноороо онцлогтой. Мөн 700 гаруй метр газар төмөр бетонон ус зайлуулах далд хоолойтой бол гадаргуу дээрээ мөн байгаа. Хийцлийн хувьд нэлээн өндөр зэрэглэлийн зам болсон
    -Ийм зам урьд өмнө нь барьж байсан туршлага танай компанид байсан уу? Аль эсвэл бусдаас туршлага судлаж хийв үү?
    -Манай компанийн хувьд урьд өмнө нь ийм хэмжээний том бүтээн байгуулалт хийж байгаагүй ч 2010 онд Дархан хотын Хараа голын эрэг дагуух айлуудын усанд автаж байгаа хэсгийн 1.8 метрийн өндөртэй 1.3 км даланг барьж дотор талаар нь төмөр бетоноор доторлогоо хийж хүлээлгэж өгсөн. Үүний ажиллабарын хувьд яг замын хийцлэлтэй адилхан технологиор явдаг. Бага зэрэг тохижилтын ажлуудыг хийж байсан туршлага дээрээ үндэслэж энэ замыг хийлээ.
    -Нийгмийн хариуцлагын хувьд танайх аймагтаа бас багагүй хувь нэмэр оруулдаг гэж сонссон. Чухам ямар ажилд оролцож юу хийв?
    -Манайх энэ замыг барих явцад далан буюу уулсыг сэтлэхэд доороос нь зам тавихад дэвсгэрлэх стандартын чулуун материал гарсан. Түүгээрээ бид Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон тус сумын ЗДТГ-аас шинэ Дарханы алслагдсан гэр хороолол болох Хабитат хорооллоос шинэ Дарханы зүүн хэсэгтэй холбох тэр замыг сайжруулсан зам болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу бид компанийхаа инженер, санхүүтэйгээ ярилцаад 1.5 км хайрган хучилттай авто замыг өөрийн хөрөнгөөр барьж сумын захиргаанд хүлээлгэж өгсөн. Бид үүнийг хийхдээ нэгэнт орон нутагтаа ажиллаж амьдарч байгаагийн хувьд сумын хүсэлт Хабитатын 15 дугаар багийн иргэдийн тав тухтай зорчих боломжийг сайжруулж иргэнд хүрсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хийсэн ажил болсон гэж үзэж байгаа. Мөн Дархан сумын Наймдугаар багийн үеэрт идэгдсэн гуу жалгуудыг бас бөглөж нягтруулах ажлыг хийх зэргээр орон нутагтаа хувь нэмрээ оруулж байна.
    -Цаашдаа танай компани бүтээн байгуулалтын ямар ажил хийх вэ? Бодож төлөвлөсөн ажил бий биз дээ?
    -Улс орны эдийн засаг сэргэж орон нутаг маань мөнгө төгрөгөө сайн тавьж өгөөгүй ч энэ замыг бас тэмдэг тэмдэглээ, тохижилт, гэрэлтүүлэг гэрлэн дохио гээд хийх ажил зөндөө байгааг гүйцээх зорилготой ажиллаж байна.
    -Цаашдаа энэ бүхнийг хийхэд хэчнээн хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа вэ?
    -Энэ зам чинь бүхэлдээ нийт 6.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үндсэндээ 2014 онд нэг тэрбум, 2015 онд 2.3 тэрбум гээд нийтдээ 3.3 тэрбум төгрөг л тавигдчихаад байгаа. Цаашдаа дахиад гурван тэрбум төгрөг шаардлагатай. Одоогийн байдлаар бодитоор хийгдчихээд байгаа энэ ажил маань 4.8 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн гэсэн үг. Манайх орон нутгаас авах авлагатай явж байгаа.

    -Орон нутаг санхүүжилтийг хэр зэрэг саадгүй хийж байгаа вэ?
    -Өнгөрсөн оны сүүлээс тодорхой шалтгааны улмаас саатаж зогссон ч энэ намраас эхэлж орон нутаг маань дэмжлэг үзүүлснээр ямар ч байсан замаа нээж хот байгуулагдсан өдрөөр нээлтээ хийлээ. Цаашид хийж гүйцээх ажил зөндөө бий. Хэдэн жилийн өмнөхөн Дархан-Улаанбаатар чиглэлд Хустайн давааны замын хучилтыг сольсон. Түүнийг улсаас нэг км бүрийг нь 380 сая төгрөгөөр зассан. Үүний зардлыг нь маш бага тавилаа гэж байсан. Би түрүүн хэлсэн энэ замд орж байгаа асбальтын тоо хэмжээ бол 12.5 км зам барих 6 метрийн өргөнтэй, дөрвөн сантметрийн зузаантай хийх тийм тоо гарч ирж байнаа гэдэг энэ маань үндсэндээ энэ ухмал, хашлага, хучилтын ажил бүгдийг базаад үзвэл 12.5 км-ийн хэмжээний зам хийчих боломжтой харагдаж байгаа л даа. Эргээд харьцуулж үзвэл 4.5 км замыг км тус бүрийг 380 сая төгрөг зарцуулаад үзэхээр тоо нь бариад гарч ирнэ.
    Ямартай ч манай компани Дархандаа ийм том бүтээн байгуулалтыг хийж чадсан нь манай хамт олны хүйтрэхээс өмнө дуусгах гэж чармайсны нөр их хичээл зүтгэл гэж бахархаж байна.

    ЯРИЛЦСАН: Б.НОРОВСАМБУУ

    ДАРХАНЫ МЭДЭЭ СОНИН 2016/11 САР VI НҮҮРТ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!