MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Олборлосон нүүрснийхээ 70 гаруй хувийг “Дархан ДЦС” ТӨХК, “Эрдэнэт ДЦС” ТӨХК-д нийлүүлдэг

    Олборлосон нүүрснийхээ 70 гаруй хувийг “Дархан ДЦС” ТӨХК, “Эрдэнэт ДЦС” ТӨХК-д нийлүүлдэг

    2016-11-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Шарын гол” ХК-ийн хамт олон өвөлжилтийн бэлэн байдлаа хангахад ихээхэн анхаарч уулын үндсэн техник тоног төхөөрөмжийнхөө жилийн болон урсгал засварыг бүрэн хийгээд байна. 2016-2017 оны өвөл олборлон хэрэглэгчдэд нийлүүлэх нүүрсний нөөц нээх ажил 70 гаруй хувийн биелэлттэй явж байгаа бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 200,0 мян.тн нүүрсний нөөцтэй шилжих төлөвлөгөөтэй  ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар уурхайн аманд сайн чанарын 80.0 мян.тн нүүрс бэлэн олборложээ.

    ДАРХАН ХОТОД НИЙТ 17 ЦЭГЭЭР ДАМЖУУЛАН ХЯМД ҮНЭЭР НҮҮРСЭЭ БОРЛУУЛЖ БАЙНА

    Удирдлага, хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчдийн эрэлт хүсэлтэд нийцүүлэн шуудайлсан нүүрсийг захын ченжийн үнээс доогуур үнээр борлуулах ажлыг 2013 оноос хойш Дархан-Уул аймгийн хэмжээнд тогтвортой хэрэгжүүлж байна.

    2016 оны 10 дугаар сараас эхлэн уурхайд шуудайлсан нүүрсийг Дархан хотод нийт 17 цэгээр дамжуулан 40 кг шуудайтай нүүрсийг 5000 төгрөг, 20 кг шуудайтай нүүрсийг 3000 төгрөгөөр  тус тус борлуулж байна.
    Өнөөдрийн байдлаар Дарханд нийт 1065,24 тн нүүрс борлуулаад байгаа ба цаашид борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад ажлаа чиглүүлэн ажиллаж байна.
    Ингэж уурхай дээр нүүрс шуудайлалтыг хийснээр Шарын гол сумын 60 орчим иргэдийг түр ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлж байгаа нь сумын иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд багагүй тус нэмэр болж байгаа юм.
    Жижиглэнгээр нүүрс борлуулах үйл ажиллагааг мөн Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн уурхайн амнаас өөрсдийн тээврээр нүүрс худалдан авч байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад бохирдол багатай сайн чанарын нүүрс нийлүүлэхэд анхаарч чулуулаг хольцийг ялгах үйл ажиллагааг сайжруулж байгаа нь хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн үр дүнтэй ажил болжээ.
    Жижиглэнгээр нүүрс борлуулах үйл ажиллагааг механикжуулж хөнгөвчлөх зорилгоор бага оврын техник ашиглахын зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан нүүрс шигших төхөөрөмжийг санаачилан хийж ашиглаж байна.

    ХАГАС КОКСЖСОН НҮҮРСИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ

    Дархан хот төдийгүй Улаанбаатар хотод утааг багасгах талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Шарын гол” ХК нь “Нако түлш” ХК-тай хамтран агаарын бохирдолыг бууруулах зорилгоор сүүлийн үеийн технологиор хагас кокс болон коксон брикетэн түлшний үйлдвэрийг 2008 оноос байгуулж, 2010 онд ашиглалтанд оруулсан байна. Тус үйлдвэр нь жилдээ 100 мянган тонн нүүрс боловсруулж, 50-80 мянган тонн хагас кокс болон брикетэн түлш, 30 мянган тонн шатдаг хий, 5 мянган тонн коксын тос үйлдвэрлэх хүчин чадалтай.
    Нако түлш ХК нь “Утаагүй Дархан” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлснээр агаарын бохирдлыг бууруулах ажилд тодорхой хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Тухайлбал: Хагас коксжсон түлшийг Дархан сумын 15 дугаар багт таван цэгээр дамжуулан зах зээлийн үнээс маш хямд буюу 25 кг нь 3000 төгрөгөөр борлуулж байна.

    Мөн энэ өвөл Дархан сумын 15 дугаар багийн 2154 өрхөд хагас коксжуулсан түлшийг туршиж хэрэглүүлэхээр болжээ.  Энэ хүрээнд тус багийн өрхүүдэд нийт 1000 шуудай хагас коксжуулсан түлшийг үнэгүй тарааж, хагас коксжсон нүүрс хэрэглэхийн ач холбогдолыг хэрэглэгчдэд танилцуулж, мэдээллэсэн байна. Энэ өвөл 15 дугаар багт хийсэн туршилт амжилттай болбол ирэх жилээс Дархан сумын 1, 2, 3, 6, 7 дугаар багийн гэр хороололд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Стандарт Хэмжил зүйн хэлтэс, Захирагчийн ажлын алба зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч өнгөрөгч есдүгээр сард гурван энгийн, нэг төслийн нийт дөрвөн зууханд мод, нүүрс, хагас кокжсон түлшний хэрэглээнд туршилт хийж дүгнэлт гаргажээ. Хагас кокс нь түүхий нүүрсэнд агуулагддаг идэмхий бодис, давирхай зэрэг бусад хольцуудыг нь дулааны аргаар ялгаж авсан экологийн хувьд цэвэр түлш. Дээрх бодисуудыг цэвэрлэж авснаар бүрэн шаталттай, утаа маш бага, шатах үедээ угаар ялгарахгүй, дулааны илчлэг нь түүхий нүүрснээс 40-өөс багагүй хувиар өндөр, асалт хурдан, нүүрстэй харьцуулахад үнэр бага, дулаан барих чадвар өндөр зэрэг давуу талтай. Уг түлшийг хэрэглэхдээ нүүрстэй харьцуулахад бага хэмжээгээр хийж агаар өгөлтийг зөв тохируулж утаагүй болонгуут агаарын сойлтыг хааж дулаанаа бариулах зэргээр зөв галлах нь чухал гэдгийг энэ үеэр мэргэжилтнүүд иргэдэд зөвлөж байлаа. Цаашид тус компанийнхан Шарын голын уурхайн баяжуулсан нүүрсийг гүн боловсруулан сайн чанарын хагас кокс гарган авч гэр хорооллын айл өрхүүдийг утаагүй шахмал түлшээр бүрэн хангах зорилготой ажиллаж байна.


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!