Сар бүр зохион байгуулагддаг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 28-ны өдөр боллоо. Энэхүү зөвлөгөөнөөр удирдах ажилтнууд аймаг орон нутагтай холбоотой цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн зөвлөлддөг. Үүнээс гадна зарим төрийн байгууллагууд онцлох мэдээ, мэдээллүүдийг зөвлөгөөнд оролцогчдод хүргэдэг билээ. Энэ удаагийн зөвлөгөөнөөр ОБГ, Прокурорын газар, Санхүүгийн хяналт аудитын алба, Татварын хэлтсээс мэдээлэл хийсэн юм. Татварын тухайд энэ жил орон нутгийн төсөвт 19.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа тухай аймгийн Татварын хэлтсийн дарга Ж.Баттулга мэдээллэв.
Мөн Галт зэвсэг эзэмшигч нь жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох хуулийн дагуу дараах хэмжээгээр албан татвар төлөх юм байна. Нэгдүгээрт: Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг 15.000 төгрөг. Хоёрдугаарт: Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг -6.4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг 30,000 төгрөг – 6.5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг 60.000 төгрөг - Үрлэн сумтай галт зэвсэг 30.000 төгрөг гэсэн заалтаар тус тус албан татвар төлөх ёстой ажээ.
н нутагтай холбоотой цаг үеийн
асуудлуудыг хэлэлцэн зөвлөлдлөө. Үүний дүнд 1. Галт зэвсгийн бүртгэлийн ажилд
аймгийн ЦГ, Татварын хэлтэс хамтран ажиллаж хуулийн хугацаанд нь татварыг бүрэн
төлүүлэх 2. Аймгийн хэмжээнд аянга зайлуулагч буюу газардуулгыг шалгаж,
шаардлагатай газар нь шинээр суурилуулах 3. Төрийн албан хаагчийн сургалтанд
ажилтан, албан хаагчдаа хамруулах, 4. ААНБ-иуд орчин тойрныхоо 50 м-н зам
талбайг цэвэрлэх зэргийг аймгийн удирдлагуудын зүгээс удирдах ажилтнуудад үүрэг
болгов.
М.ГҮНЖИЛХАМ