MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » web.Үүрэ, биелэлт » ШАДАР САЙДЫН ХАРЬЯА АГЕНТЛАГУУД 100 ХОНОГИЙН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

    ШАДАР САЙДЫН ХАРЬЯА АГЕНТЛАГУУД 100 ХОНОГИЙН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

    web.Үүрэ, биелэлт 2016-10-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    УЛСЫН ОНЦГОЙ КОМИССИЙН ДАРГЫН ҮҮРЭГТ АЖЛЫН ХҮРЭЭНД ОБЕГ-ЫН ЧИГЛЭЛЭЭР:

    - Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны 7 дугаар сард  болсон үерийн хор уршгийг цаг алдалгүй арилгаж иргэдийн хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлэв.

    - 2016 оны эхний хагас жилд гарсан ой хээрийн түймэр, хүчтэй шуурганы  улмаас Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймгийн орон гэргүй болсон айл өрхөд улсын нөөцөөс 100,0 сая төгрөгийн өртөг бүхий 40 гэр олгов.

    - Улс орны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг хариуцан ажиллаж бэлтгэлийг зохих түвшинд хангууллаа.

    - Баруун аймгуудад гарсан бог малын өвчний тархалтыг зогсоож 10,2 сая малыг вакцинжуулж дуусав.

    - Улсын Онцгой комисс, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулав.

    - Онцгой байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах анхны жижиг оврын хиймэл дагуул хөөргөх асуудлыг шийдвэрлэв.

    - Иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах мэдлэг дадлага, насан туршийн боловсролтой болгох зорилго бүхий “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгов.

    - 2016 оны эхний хагас жилд тохиолдсон зуд, ой хээрийн түймэр, хүчтэй шуурганы улмаас хохирсон орон нутгийн иргэдэд нөхөн олговор олгох, орон гэргүй болсон айл өрхөд гэр олгох ажлыг зохион байгуулав.

    - “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны цар хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг багасгах зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-ыг 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.

    - НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хэрэгжүүлж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотууд” уриалгад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэж, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Тогтвортой, гамшигт тэсвэртэй хот бий болгох” төсөлд Улаанбаатар хот хамрагдахаар боллоо.

    - “Гамшгийн эрсдэлийг бууруулахад статистик тоо мэдээлэл боловсруулах, солилцох тогтолцоог сайжруулах”, “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас урьчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх”, “Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлхээр тохиролцов.

    - БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Онцгой байдлын албанд нийлүүлж байгаа ой, хээрийн гал түймэр унтраах автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх төсөл”-ийн гэрээний дагуу нийлүүлэгдэх 1,2 сая доллар буюу 2,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 6 автомашин, 30 тоног төхөөрөмж, 2400 ширхэг багаж хэрэгслийг Төв, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Баянхонгор аймгийн болон нийслэлийн Багануур дүүргийн гал унтраах ангиудад  хуваарилж, холбогдох сургалтуудыг зохион байгууллаа.

    - Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албан хаагчдын 72 айлын орон сууцыг ашиглалтанд оруулав

    МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

    - Орхон голын бохирдлын асуудлаар МХЕГ-аас хяналт шалгалт хийж байгаль орчинд хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, буруутай этгээдээр хохирлыг барагдуулах, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авав.

    - Мал, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын хорио цээрийн албаны удирдах албан тушаалтнуудтай уулзаж Монгол Улсын өмнөд хилийн дагуу 3 боомтоор мал, мах, малын гаралтай түүхий эд экспортлох тохиролцоонд хүрэв. Гэвч манайд малын өвчин гарсны улмаас энэ ажил одоогоор зогсонги байдалтай байна. 

    - Хөдөө орон нутагт ажиллах явцдаа аймгуудын мэргэжлийн хяналтын болон  хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцаж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн уурхайгаас засмал зам хүртэлх 13.4 км зам тавиулах асуудлыг  шийдвэрлэлээ.

    ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ САЛБАРААР:

    - Иргэд, хэрэглэгчдэд шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгөх, тэдний өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн төв 1800-1284”-ийг байгуулах шийдвэр гаргав. Мөн аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын дэргэд хэрэглэгчийн санал гомдлыг шийдэх “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийг байгуулах ажлыг эхлүүлж цаашдаа улсын хэмжээний нэгдсэн сүлжээ бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

    СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР:

    - Монгол Улс Европын холбооны стандартын байгууллагын хамтрагч гишүүн болов. Хамтрагч гишүүн болсноор Европын холбооны бүх стандартын техникийн хорооны үйл ажиллагаанд оролцох эрхтэй болж улмаар СХЗГ нь монголын бизнесийн эрхлэгчдийн үйл ажиллагааг цахилгаан техникийн олон салбар чиглэлийн стандартаар хангах эрх нээгдэв.

    - Германы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2017-2019 онд хэмжил зүйн салбарт 600 мянган еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхээр тохиров.

    Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд:

    - “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын, “Хэмжил зүйн тухай”, “Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Онцгой байдлын албаны тухай анхдагч хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгов.

    ЧӨЛӨӨТ БҮСИЙН АСУУДЛААР:

    - Чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдалд судалгаа хийж “Замын Үүд”-ийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой гэж үзэн БНХАУ-ын талтай хил дамнасан чөлөөт бүс байгуулах талаар яриа хэлэлцээ хийж байна.

    Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх нь өөр танхимд мөн Шадар сайдын үүргийг гүйцэтгэж байхдаа эхлүүлсэн ажлаа өнгөрөгч 100 хоногт гүйцээж хэрэгжүүлсэн нь харагдаж байна. Тухайлбал Онцгой байдлын албан хаагчдын 72 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан, Онцгой байдлын албанд БНХАУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар 2.8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээн авсан, “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотууд” уриалгад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдсэн зэрэг хэд хэдэн ажил байгаа юм. 

    web.Үүрэ, биелэлт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    2025-06-25 16:02:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

    2025-06-25 09:28:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ

    2025-06-24 10:55:00

    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ

    2025-06-23 22:05:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна

    2025-06-23 11:04:00

    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-06-22 17:10:00

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа

    2025-06-21 15:06:00

    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно

    2025-06-20 17:46:00

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!