MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » web.Үүрэ, биелэлт » Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа

    Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа

    web.Үүрэ, биелэлт 2016-10-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд өнөөдөр танхимын гишүүдийнхээ хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрлээ. 28938 хүүхэд энэ зуу хоногийн хугацаанд мэндэлсэн байна. Монголын үрс маш олон болох болтугай гэснээр Ерөнхий сайд мэдээллээ эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас тодорхой бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байна. Түүний нэг нь “Цалинтай ээж” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд 0-3 нас хүртлэх хүүхдээ асарч байгаа ээжүүддээ сар бүр цалин олгоё, ажилласан жилийг баталгаажуулж нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг байя. Гурав буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн туслалцаа үзүүлэхээр шийдвэр гаргалаа. Монголчууд бид нар олуулаа байх тусмаа хүчтэй гэдэг зарчмыг Засгийн газар барьж байгаа гэлээ.

    Манай Засгийн газар түүхэндээ хамгийн хүндхэн нөхцөл байдалтай эдийн засаг хүлээж авсан Засгийн газар. Эдийн засгийн хүнд нөхцөлөөс богино хугацаанд гарч, ард иргэдээ ажилтай, орлоготой, амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой. Ингэхийн тулд бодлогын арга хэмжээ, хөтөлбөрүүдийг маш богино хугацаанд боловсруулж бодлогын баримт болгох ёстой гэдэг зорилтыг Засгийн газар тавьж ажиллаж байгаа. 2016 оны төсвийн тодотголыг богино хугацаанд өргөн барьж УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Мөн 2017 оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж УИХ-д өргөн барилаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан. Бидэнд хүлээх хугацаа байхгүй. Маш хурдтай ажиллах нь манай Засгийн газрын өмнөө тавьсан зорилт юм гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа. 


    Эдийн засгаа сэргээх хамгийн эхний ажил бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байж бодитой ажлын байр, бодитой орлого бий болно. Монгол Улсыг авч явж байгаа нь энэ хэдэн аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгч нар юм. Монгол Улс импортлогч орноос экспортлогч орон, үйлдвэрлэгч орон болохын төлөө ажиллах ёстой. Ингэж байж иргэдээ ажилтай, орлоготой амьдрал ахуйг нь өөд нь дэгжээх бололцоо боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж энэ чиглэлд хэд хэдэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.

    Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр дансаа хаалгасан байсан маш олон аж ахуйн нэгж байсан. Үйл ажиллагааг нь зогсоож дансыг нь хаачихаад татвараа төл, нийгмийн даатгалын шимтгэлээ төл гэдэг бол утгагүй. Ийм учраас тодорхой гэрээ хэлцэл байгуулаад өнөөдрийн байдлаар татварын өртэй 3993 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 373 аж ахуйн нэгжийн дансыг нээгээд байна. Мөн зарим  аж ахуйн нэгжийн удирдлагуудын гадаадад гарах эрхийг нь хааж байна гэсэн гомдол ирж байна. Энэ гомдлыг бид барагдуулах ёстой. Нэг байцаагч очоод та өртэй байгаа учраас таны гадаадад аялах зочлох эрхийг хаана гэдэг шийдвэр гаргана гэдэг нь бизнес эрхлэгчдэд учирч байгаа том дарамт. Тийм учраас цаашид энэ чиглэлээр хуулийн өөрчлөлт боловсруулж оруулна.

    Жилийн 1,5 тэрбум төгрөгрөөс ихгүй борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэгч, татвар төлөгчдийг салбарын онцлогоос хамаарч татварын хөнгөлөлтөд хамруулах зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

    Гадаадын  хөрөнгө оруулалт буурсан, бизнесийн үйл ажиллагаа саарсан зэрэг олон хүндрэл бэрхшээл байна. Үүнээс үүдэлтэйгээр эдийн засгийн нөхцөл хүндэрсэн гэдэг дүгнэлтийг эрдэмтэн судлаачид бүгд хийсэн. Алдагдсан нэр хүндийг эргүүлж сэргээж авах нь Засгийн газрын өмнөө тавьсан том зорилтуудын нэг. Бид гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ирж үйл ажиллагаагаа явуулахад ямар хүндрэл бэрхшээл үүсээд байгаа, ямар учраас Монголд оруулах хөрөнгө оруулалтаа багасгаад байна гэдэг дээр дүгнэлт гаргах, хөрөнгө оруулагчдын гомдол саналыг хүлээж авч шийдвэрлэх зөвлөлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд байгуулан ажиллаж байна гэлээ. 


    Эдийн засаг хүндрэлтэй байна гээд нийгмийн хамгааллын бодлогоо орхигдуулахгүй. Зорилтод бүлэгтээ хандсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өндөр настай ахмадууддаа Насны хишиг олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 122 мянган ахмадад жилд 100-500 мянган төгрөг хүртэлт хэмжээний дэмжлэг тус тус олгох хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Олон ахмад тэтгэврийн зээлтэй байна. Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар, ингэхдээ төсөвт дарамт учруулахгүйгээр бууруулахаар шийдвэрлэсэн.

    Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах шийдвэрийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

    2016-2017 оны хичээлийн жилд их дээд сургуулиудад сургалтын  төлбөрийн хэмжээг өмнөх оны төвшингөөс нэмэгдүүлэхгүй байх зохицуулалт хийсэн бөгөөд энэ нь эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед, суралцагчид болон өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг болсон.

      “Боловсролын зээлийн сан”-г байгуулж “Сургалтын төлбөрийн зээл олгох журам”-ыг Засгийн газрын тогтоолоор баталж, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн оюутнуудад сургалтын төлбөрийн нэн тааламжтай нөхцөлтэй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл олгох ажил хэрэгжиж эхэлснээр энэ онд 70000 орчим оюутанд сургалтын төлбөрийн зээл олгох нөхцөл бүрдлээ. Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэв

    Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муутай байгаа. Засгийн газар байгууллагын цэцэрлэг байгуулах шийдвэр гаргасан. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн төр засаг цэцэрлэг байгуулах биш барилгын компаниудад 2017 оноос баригдах шинэ барилгуудад барилгын стандартаар шаардахаар шийдвэрлэсэн.

    Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээ 80 м2 хүртэлх байсныг 100 м2 хүртэл байхаар нэмэгдүүлэх, орон сууцны талбай 100 м2 хэмжээнээс давсан тохиолдолд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувийг болон илүү гарсан талбайд ноогдох төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулах боломж олгож байгаа.

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Элэгний вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх,  элэгний С вирусын эмчилгээний Харвони эмийн үнийг буурууллаа. Гемодиализын аппаратад орж цус цэвэршүүлэх эмчилгээний төлбөрийг төр, хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт төрөөс 100 хувь хариуцахаар болсон зэрэг олон асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл өглөө. Ерөнхий сайдын мэдээллийн дараагаар сэтгүүлчид Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


    web.Үүрэ, биелэлт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    2025-06-25 16:02:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

    2025-06-25 09:28:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ

    2025-06-24 10:55:00

    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ

    2025-06-23 22:05:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна

    2025-06-23 11:04:00

    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-06-22 17:10:00

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа

    2025-06-21 15:06:00

    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно

    2025-06-20 17:46:00

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!