MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » В.БЭГЗ: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫГ ЭРЧИМТЭЙ ХӨГЖҮҮЛВЭЛ ХАН-УУЛ ДҮҮРЭГ МААНЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД БҮРЭН БИЕ ДААН ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ

    В.БЭГЗ: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫГ ЭРЧИМТЭЙ ХӨГЖҮҮЛВЭЛ ХАН-УУЛ ДҮҮРЭГ МААНЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД БҮРЭН БИЕ ДААН ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ

    2016-10-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Худалдаа үйлчилгээний хэлтсээс өнгөрсөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тус хэлтсийн дарга В.Бэгзтэй дэлгэрэнгүй ярилцлага хийснээ уншигч та бүхэнд хүргэж байна. Хан-уул дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн хувьд энэ онд  өрнүүн ажлыг хийж амжуулжээ.

    Хан-Уул дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн 2016 оны ажлын үр дүнгийн талаар ярилцлагаа эхлүүлье. 

    Манай хэлтэс 2016 онд 6 бүлэг бүхий 45 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувийн биелэлттэй явж байна.

    Энэ онд хариуцсан салбарт ажиллагсадын ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, стандартын болон хууль эрх зүйн мэдлэг олгох чиглэлийн 13 удаагийн сургалт семинарт 2219 иргэнийг хамрууллаа. Бүтээгдэхүүн ажил үйлчилгээг сурталчилах, борлуулалтыг дэмжих ажлын хүрээнд 12 удаагийн үзэсгэлэн худалдаанд 200 гаруй иргэн аж ахуйн нэгжийг, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 3 удаагийн уулзалт өдөрлөгийг зохион байгуулж 90 орчим  иргэн, аж ахуйн нэгжийг тус тус хамруулсан байна.

    Мөн хууль тогтоомж, үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилтэнд 10 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, энэ арга хэмжээнд 260 гаруй иргэн аж ахуйн нэгж хамрагдлаа

    Дүүргийн Засаг даргын 15 захирамж, дээд шатны байгууллагаас баталсан 15 тогтоол, шийдвэрийн 62 заалтыг хяналтанд авч хэрэгжилтийг зохион байгуулж, 134 албан бичгийг холбогдох байгууллага, хэлтэс алба, аж ахуйн нэгжид хүргүүлсэн болно.

    Мөн удирдах дээд байгууллага, хэлтэс албад, аж ахуйн нэгжээс ирсэн 138 албан бичиг, иргэдээс ирүүлсэн 571 санал хүсэлт өргөдөл гомдлыг тус тус хүлээн авч шийдвэрлэсэн.

    Тус хэлтэс нь энэ онд 21 төрлийн 3500 гаруй гарын авлага материалыг бэлтгэж иргэдэд хүргэхийн зэрэгцээ 337 аж ахуйн нэгж, иргэнтэй  хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллажээ.

    Мөн ажил үйлчилгээгээ өргөжүүлэх, үйл ажилллагааныхаа чиглэлийг өөрчлөх, шинээр ажил үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 1500 гаруй иргэдэд мэдээлэл арга зүйн зөвлөлгөө өгч ажилласан.

    Дүүргийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ?

    Зөвхөн сургалт семинар хийж, гарын авлага бэлтгэж, бүх мэдээлийг нийтэд хүргэх үнэхээр боломжгүй юм. Иймээс манай хэлтэс Khanuul.mn сайтын Ил тод байдал буланд “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний ил тод байдал” гэсэн цэс нээсэн байгаа. Эндээс  хүссэн хүн бүр хэрэгцээтэй мэдээллээ цаг хугацаанд нь авах бүрэн боломжтой бөгөөд иргэдийн хандалт нилээд өсөж байгаа.

    Мөн “ХУД-ийн ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтэс” гэсэн face хуудсыг нээж ажиллуулсан.

    Энэ бүхэн бол иргэн хүн цаг заваа хэмнэж, интернет орчинг ашиглан хүссэн мэдээллээ авах нөхцлийг бүрдүүлэх гэсэн санаачлага юм.

    ХУД-ийн стратегийн томоохон зорилтуудад танай хэлтсийн гүйцэтгэх үүрэг юу вэ? 

    Хан-Уул дүүргийн хэтийн зорилго бол ХАА-н гаралтай хүнсний бүтээгдхүүнээр дүүргийн хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангах, цаашдаа энэ чиглэлээр Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулдаг гол нийлүүлэгч болох зорилт юм. Энэ зорилт нь манай хэлтсийн чиг үүрэгт хамаарна.

    ХАА салбарыг эрчимтэй хөгжүүлэх боломж, нөөц бололцоо манай дүүрэгт бий.

    Мах, сүүний үхрийн фермер, шувууны аж ахуй, газар тариалан хүлэмжийн аж ахуй хөгжүүлэхэд нутаг дэвсгэр, дэд бүтэц, байгаль цаг уур, газар зүйн байршлын хувьд тун тохиромжтой гэж хэлж болно.

    Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын эх үүсвэр бүхий зээл, төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг хүчтэй дэмжиж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх арга хэмжээг авч ирсэн.

    ХАА-н үйлдвэрлэлийг өндөр түвшинд хөгжүүлж чадвал хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, иргэдийн ашиг орлого өсч, амьжиргааны түвшин дээшлэх, улмаар дүүрэг эдийн засгийн хувьд бүрэн бие дааж хөгжих боломжтой юм.

    Иймд бид  ХАА салбарт илүү анхаарал хандуулж ажилладаг.

    ХАА чиглэлээр энэ онд ямар ажлууд, юу хийгдсэн бэ

    ХАА-н чиглэлээр энэ жил нэгт Швейцарийн хөгжлийн агетлагийн санхүүжилтээр 2016-2019 онд хэрэгжих  “Хүнсний ногоо” төсөлд гэр хорооллын айл өрхийн газар тариалан эрхлэгчдийг хамруулах арга хэмжээг авч хамтран ажиллах санамж бичигт дүүргийн ЗДТГ болон төслийн нэгжийн удирдлагууд энэ оны 5 сард гарын үсэг зурж баталгаажуулсан.

    Энэ төсөлд дүүргийн 10 дугаар хорооны 14 өрх, 34 дүгээр сургууль, 71 дүгээр цэцэрлэг тус тус  хамрагдаж байгаа.

    Манай дүүрэгт дээрх төслөөс гадна Адра-Монгол, Кратис-Монгол зэрэг өрхийн газар тариаланг дэмжсэн төслүүд хэрэгжээд 3-5 жил болж байгаа. Эдгээр төслүүдэд дүүргийн 300-аад өрх хамрагдаж, үйлдвэрлэлээ өргөтгөж, хүнсний ногооны тариалан эрхлэх баттай бааз суурьтай болж чадлаа

    Хоёр:   БНСУ-ын Генсан аймгийн Хаман сумтай байгуулсан санамж бичгийн хүрээнд Солонгосын багш, мэргэжилтнүүд энэ оны 5 дугаар сард ирж, дүүргийн тариалан эрхлэгчдэд зориулан Агропарк ОНӨААТҮГ-ыг түшиглэн талбайн сургалтыг зохион байгуулсан.

    Энэ үеэр Монгол орны байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлд тариаланчид хэрхэн ажиллах, юуг анхаарах, цаашид ургацаа нэмэгдүүлэхэд өөрсдийн нөөц бололцоог хэрхэн ашиглах болон дэвшилтэт арга, техник технологийн талаар  мэдээлэл болон арга зүйн зөвлөлгөө өгсөн.

    Мөн 2015 онд Хаман суманд очиж 21 хоногийн сургалтанд хамрагдсан тариаланчид сурч мэдсэн зүйлээ практик дээр хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хүн бүрийн тариалалттай танилцаж, заавар зөвлөмж өгсөн.

    Ийм арга хэмжээг бид 2010 оноос эхлэн 6 удаа зохион байгуулж байна.

    Гурав:  Дүүргийн тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөнийг 5 дугаар сард зохион байгуулсан. Тус зөвлөлгөөнд дүүргийн  300 орчим тариаланчид оролцсон.

    Зөвлөлгөөнөөр тариалан эрхлэгчдийн өмнө тулгарч байгаа олон асуудлуудыг хэлэлцэж, дүүргийн эрх мэдэл, төсвийн хүрээнд хамтран ажиллах арга замуудыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээнийхээ зорилгыг тодорхой болголоо.

    Хаврын тариалалт эхлэхийн өмнө тариаланчдад зохих хэмжээний үр үрсэлгээг үнэ төлбөргүй олгох ажлыг 2011 оноос эхлэн жил бүр уламжлалт ажил  болгож хэвшээд байна.

    Мөн жил бүрийн намар шинэ ургацын төмс хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг хэд хэдэн цэгт зохион байгуулдаг. Энэ арга хэмжээ нь борлуулалтыг дэмжихээс гадна хүн амыг шинэ ургацын эрүүл хүнсээр хангахад чиглэдэг юм

    ХАА-н салбарын нэг дэд хэсэг болох МАА талаар:

    МАА эрхлэхийн зөвшөөрсөн бүс болох 12,13, 14 дүгээр хороодын малчид, фермерүүдтэй хийх өдөрлөг уулзалтуудыг 3 удаа зохион байгуулж төр засгийн бодлого, нийслэл дүүргээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дэмжлэгийн талаар танилцуулж, МАА салбарт ажиллагсадын санал бодлыг сонсож, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох тал дээр саналаа нэгтгэж, хамтран ажиллах чиглэлээ тогтоосон

    Энэ өвөл цас ихтэй хүйтэн өвөл болсон тул малчид фермерүүдийг дэмжиж өвс тэжээл олгох ажлыг өнгөрсөн хавар 2 үе шаттайгаар 1, 3 дугаар саруудад зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд дүүргийн 330 гаруй өрх хамрагдаж, 60.0 сая орчим төгрөгний өвс тэжээлийг газар дээр нь хүргэж, 30%-ийн хямдралтай үнээр олгосон.  Энэ 30%-ийн үнийн хөнгөлөлт болох нийт 18.0 сая төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргасан

    Мөн өнгөрсөн хавар малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах, тандалт шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тус тус зохион байгуулж ажилласан бол намрын саруудад гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргийн ОБХ, МХХ болон гэрээт мал эмнэлэгтэй хамтран гүйцэтгэж байна

    Эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдлын талаар ямар бодлого, чиглэл барьж байна

    Эх орны гаралтай мах сүү өндөг төмс хүнсний ногоо зэрэг экологийн цэвэр бүтээгдхүүнийг хүн амын хэрэгцээнд нийлүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангах суурь нөхцөл гэж үзэж байгаа. Иймээс мах  сүүний үхрийн фермер, шувууны аж ахуй, газар тариалан хүлэмжийн аж ахуйг  эрчимтэй хөгжүүлэх шаардлага байгаа.

    Мөн импортын хүнсний бүтээгдхүүнд тавигдах шаардлага, хил гаалийн хяналт шалгалт зэрэгт баримтлах бодлого тун чухал. Гэхдээ энэ бол манай хэлтэст хамааралгүй асуудал юм.

    Харин бид нийтийн хоол, худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд стандартыг мөрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр сургалтанд хамруулах, арга зүйн зөвлөлгөө өгөх, хяналт шалгалт хийх зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж байна. Энэ талын тоо баримт, статистикийг ярилцлагынхаа эхэнд би тодорхой хэлсэн дээ

    Мөн мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт болон халдварт олон өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил бол яахын аргагүй хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнстэй холбоотой ажил юм

    Энэ онд  танай хэлтсийн хийсэн шинэлэг бүтээлч ажлын талаар     

    Энэ талаар хэд хэдэн сайн санаачлага байгаагаас би 2 ажлыг онцолж дурьдах нь зүйтэй байх гэж бодож байна.

    нэг: Манай тариланчид Солонгост суралцах хугацаандаа зарим хүчирхэг үндэстэй хүнсний ногооны үндэстэй ишинд гэмтэж өвчлөхдөө амархан эмзэг хэлбэрийн хүнсний ногооны толгойтой ишийг залгаж ургуулдаг арга технологийг судалж ирснээр одоо хэд хэдэн тариаланч шинэ технологийг амжилттай ашиглаж  ургацаа нэмэгдүүлж чадлаа. Жишээлбэл: Хулууны үндэс бүхий ишинд огурцы, тарвас, амтат гуаны толгойтой ишийг залгаж ургуулах ... гм

    Энэ дэвшилтэт, шинэ арга технологийг бусдадаа зааж сургах, нутагшуулах арга хэмжээг дэмжин ажиллаж байна.

    хоёр: Дүүргийн алсын хороод болох Биокомбинат, Өлзийт, Шувуун фабрикийн ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдыг УБ хот дахь түүх соёлын дурсгалт болон үйлдвэр аж ахуйн газруудын үйл ажиллагаатай танилцуулах дотоодын аялалыг зохион байгуулсан. Энэ бол хүүхэд залуучуудын танин мэдэхүйг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий үр дүнтэй шинэлэг ажил гэж үзэж байна.

    Хэлтсийн ажлын цаашдын бодлого, зорилтынхоо талаар:

    Манай  дүүргийн хэтийн том зорилтын нэг бол ХАА үйлдвэрлэлийг өндөр түвшинд хөгжүүлэх явдал гэдгийг өмнө би хэлсэн. Гэхдээ Дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа бүрдэх бүтэц бүрэлдхүүнээс бодлого, үйл ажиллагааны чиглэл хамаарах тал бий. Энэ талаар сонгуулийн дараа ярилцах нь зөв байх аа.

    Танай хэлтсийн албан хаагчид хэр ачаалалтай ажилладаг вэ?

    Манай хэлтсийн ажилтнууд ажлын 8 цагтаа ажил нь багтахгүй, хагас бүтэн сайн өдөр сууж ажиллах явдал нилээд гардаг. Ер нь бол нилээд ачаалалтай ажилладаг даа.

    Энэ 2016 онд тус хэлтсийн хамт олон төлөвлөсөн 45 ажлынхаа хэрэгжилтийг хангахаас гадна төр засгаас зохион байгуулж байгаа томоохон компанит ажлуудад манай албан хаагчид татагдан оролцсон. Тухайлбал:

    АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл хангах ажлын дэд хэсгүүдэд 2 хүн, УИХ болон Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн  тойрог, хэсгийн хороонд 5 хүн ажилласан.

    Мөн Нийслэлийн төрийн үйлчилгээний Дүнжингарав төвд манай хэлтсийн  2 мэргэжилтэн 1, 2 дугаар сард ажилласан бол мөн үйлчилгээний Мишээл төвд  1 мэргэжилтэн маань 5-р сараас эхлэн 10 сар хүртэл буюу бүтэн 5 сар ажилласан болно.

    Манай мэргэжилтнүүд энэ онд мэргэжил, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор 15 удаагийн сургалт семинар, хэлэлцүүлэг, туршлага судлах арга хэмжээнд хамрагдсан

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!