MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.АЛТАНЦЭЦЭГ : ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОДОГ ИРГЭД ОЛОН БАЙДАГ

    Б.АЛТАНЦЭЦЭГ : ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОДОГ ИРГЭД ОЛОН БАЙДАГ

    2016-10-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эдийн засгийн хүндрэлтэй үед нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудал бол хөдөлмөр эрхлэлт болоод байна. Энэ тухай бид дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэгтэй дүүргийн хэмжээний хөдөлмөр эрхлэлттэй  холбоотой асуудлаар ярилцлаа.

    Ажлын байр хайж байгаа хөдөлмөрийн насны өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой орлоготой болох зорилготой залуучууд олон байдаг. Харин  Хан-Уул  дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст иргэд хэр хандаж байна?

    Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хувьд  2016 онд 3000 хүн ажилд зуучлахаас эхний найман сарын  байдлаар 1809 иргэнийг ажилд зуучилж, ажлын байртай болгосон. Манай хэлтэст өнөөдрийн байдлаар ажил хайж, бүртгүүлсэн 4480 иргэн байна.  Үүнээс ажил  идэвхитэй хайж байгаа 1687 иргэн байна.

    Бид ажилд зуучлахаас гадна шинэ ажлын байрыг дүүргийн хэмжээнд бүртгэх ажлыг хийдэг. Энэ онд 3100 шинэ ажлын байр бүртгэж, баталгаажуулахаас  эхний найман сарын байдлаар 2706 ажлын байрыг бүртгэж, одоогоор ажлын явц 80 гаруй хувьтай байна.

    “2016 оны наймдугаар сарын байдлаар

    1809 иргэнийг ажилд зуучилж,

    ажлын байртай болголоо”

    Ажил зуучлалын хувьд  2015 оны 5 дугаар сард 93, 6 дугаар сард 637 хүнийг ажилд зуучилж байсан бол 2016 оны 5 дугаар сард 248, 6 дугаар сард 652 хүнийг ажилд оруулснаар зуучлалын ажил энэ онд харьцангуй өссөн үзүүлэлттэй байна.

    Ажил хайж байгаа иргэдийг анзаараад байхад Хөдөлмөрийн хэлтэстээ зүгээр л бүртгүүлээд орхичихдог юм шиг анзаарагддаг. Энэ тал дээр Хан-Уул дүүргээс хэрхэн анхаарч, эргэх холбоог бий болгодог вэ?

    Ажил идэвхитэй хайж байгаа иргэн гэдэг нь бидэнтэй холбогдож, ажил идэвхтэй сураглаж, өөрийгөө байнга идэвхижүүлдэг хүмүүсийг хэлдэг. Манай хэлтэст хандаж байгаа зарим иргэдийн хувьд бүртгүүлээд орхидог, ажлын байр байна уу гэж эрж, сурагладаггүй нэг хэсэг хүмүүс байгаа. Харин хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн хирнээ өөрөө ажлын байраа олоод ажилд орсон  иргэд ч байдаг. Бид энэ тал дээр анхаарч, иргэдтэйгээ эргэж холбогдох ажлыг зохион байгуулдаг. Үүнээс гадна ажилгүй иргэдийн дунд судалгаа хийх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

    Аж ахуйн нэгжүүд чадварлаг, тогтвор суурьшилтай мэргэжилтэн, боловсон хүчин ажилд авахыг хүсдэг. Тэгэхдээ зар тавихаас илүүтэйгээр мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар  мэргэжилтэн олох сонирхол ихтэй байгаа юм шиг санагддаг. Танай хэлтэст аж ахуйн нэгжүүдээс ажлын байрны захиалга хэр их ирж байна?

    Тиймээ. Таны хэлдэг үнэн. Аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаар зуучлан боловсон хүчин авах сонирхол их байна. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг  аж ахуй нэгжүүд ажлын байрны захиалгаа манай хэлтэст өгдөг. Энэ жилийн хувьд ажлын байрны тоо өмнөх жилийг бодоход харьцангуй бага байна. 9 дүгээр сарын хувьд ажлын байрны захиалга өсөх хандлагатай байдаг. Яагаад гэвэл оюутнууд зун аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж байгаад хичээл эхлэхтэй холбогдуулан ажлаасаа гардаг. Иймээс энэ сард сул ажлын байр нэмэгддэг.

    Мөн манай хэлтсээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг бүлгээр болон ганцаарчлан хийдэг. Үүнээс гадна ажлаасаа чөлөөлөгдсөн иргэд  дүүрэгтээ ханддаг. Одоогийн байдлаар манай дүүрэгт  4480 хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ажилгүй гэж бүртгүүлээд байна. Үүнээс харахад ажилгүйдлын тэтгэмж авах, ажил хайгчаар бүртгүүлж байгаа иргэдийн тоо их байна. Манай хэлтсийн зүгээс эдгээр иргэдийн асуудлыг шийдэж, нийгмийн даатгал руу тэтгэмжээ авах ёстой гэсэн бичгийг олгон ажиллаж байна.

    Танай хэлтсээс олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүний нэг бол жижиг дунд үйлдвэрлэлийг /ЖДҮ/ дэмжих зээл байдаг. Тус зээл нь орлого нэмэгдүүлэх, ажлын байртай болгох чиглэлээр  олон ч хүнд боломж олгосон байх.

    Эхний хагас жилийн байдлаар төсөл хөтөлбөр, жижиг зээлд иргэдийг хамруулах ажил төлөвлөгөөний дагуу явагдсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогддог жижиг зээл нь Капитал банкаар олгогдож байгаа. Хувь хүнд  5 сая, нөхөрлөл хоршоо байгуулж ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд 10 хүртэл сая төгрөгийн зээл олгодог. Иргэд маань Капитал банкнаас зээл аваад одоо төлбөрөө төлөөд эхэлчихсэн явж байна.

    Иргэнд хэдэн төгрөгийн зээл олгохыг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тогтоодог. Харин Капитал банк зээлийн асуудлыг  салбар дээр биш төв салбар руу явуулж шийдүүлдэг учраас  хугацаа их орох, хүлээгдэх, тухайн зээлийг хэрэгцээтэй, шаардлагатай цаг үедээ  авч чадахгүй байх тохиолдолууд их гардаг. Тиймээс манай зүгээс Капитал банктай энэ асуудлаар болон дэмжиж ажиллах талаар ярьж байгаа.

    Ямар болзол хангасан иргэдэд  ХЭДС-ийн ажлын байрыг дэмжих  зээлийг олгож байна? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу.

    Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих сангаас өгч байгаа зээлийг нэгдүгээрт  шинээр ажлын байрыг бий болгосон хувь хүнд, хоёрдугаарт өөрөө, өөртөө ажлын байрыг бий болгосон иргэдэд сарын 0,5 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай таван сая төгрөгийн зээлийг олгодог. Тухайн ажлын байр нь дор хаяж гурван хүнийг ажлын байраар хангасан байх ёстой. Ингэж байж 5 сая төгрөгийн зээл авна гэсэн үг. Одоогийн байдлаар нэг хүнд таван сая төгрөгийн зээлийг олгох боломжгүй гэж үзэж байгаа.

    Манай хэлтсийн хувьд иргэдийн төслийг дэмжихээс гадна төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд эргэн төлөлтөө хийж байна уу,  төслийн үйл ажиллагааны төсөв нь хуулийн дагуу зарцуулагдаж байна уу гэдэг дээр хяналт тавьж ажилладаг. 2015 оны төсөл хөтөлбөрүүдийн хувьд эргэн төлөлт 50 хувьтай байсан бол энэ жилийн хувьд бид давуу биелэлттэй явж байна.

    Ажилгүй иргэдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг танай хэлтэс зохион байгуулдаг.  Үүнээс миний анхаарлыг татсан ажил бол  таксины жолооч нарт чиглэсэн төсөл  байсан. Энэ төслийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

    2016 оны хувьд Хан-Уул дүүргийн хэмжээнд  нилээдгүй шинэ төсөл хөтөлбөрийг санаачлан зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг бол өөрөө өөртөө ажлын байрыг бий болгож байгаа “hybrid” автомашинтай жолооч нарт  санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл юм.

    Бид дүүргийн ажилгүй иргэдийн дунд судалгаа хийхэд хувиараа таксинд явдаг иргэд олон байсан. Энэ нь тухайн иргэний  ажлын байр учраас  ажлын байрыг эрүүл аюулгүй байлгах, зорчиж байгаа хүнээ ая тухтай тээвэрлэх  нөхцлийг бүрдүүлэх үүднээс  санхүүгийн дэмжлэг олгох төслийг боловсруулсан. Үүнийг өмнөх Засгийн газар буюу Хөдөлмөрийн яамнаас дэмжиж, 100 сая төгрөгийн санхүүжилтыг олгосон.  Энэ ажлын хүрээнд таксины жолооч нарыг  сайн дурын нийгмийн даатгалд хамруулсан.  

    Мөн зорчигчдоо аюулгүй тээвэрлэхэд нь туслах үүднээс манай хэлтсээс таван төрлийн тоног төхөөрөмжийг жолооч нарт нийлүүлсэн. Үүнд ослын гурвалжин, гал болон ослын үед хэрэглэх бүтээлэг, эмийн сан, галын хор, машин цэвэрлэх алчуур зэргийг олгосон байгаа. Мөн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах үүднээс санхүүгийн дэмжлэг болгож 200 гаруй жолоочид 100 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлсэн. Одоогоор Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд бүтцийн өөрчлөлт орсон учраас 100 гаруй хүн тус мөнгөө аваагүй байна.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг танай хэлтсээс мөн анхааран ажилладаг. Энэ жилийн хувьд эдгээр бүлэг иргэдэд чиглэсэн ямар ажлыг зохион байгуулав?

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр шинээр ажлын байр бий болгох тал дээр анхаарч, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж  байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө ажлын байрыг бий болгодог. Энэ тал дээр нь дэмжиж ажиллаж байна. Үүнээс гадна хувиараа ажил эрхлэгч, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн судалгааны  үндэсний төвтэй хамтран судалгаа гаргаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.  Энэ жилийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвөөс манай дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан гурван байгууллагад 50 сая төгрөгийн санхүүжилтыг шийдэж өгсөн. Энэ дашрамд дээрх байгууллагуудад нийгмийн хариуцлага үүргээ ухамсарлаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажилладагт нь баярлаж явдгаа хэлмээр байна.

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!