MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » О.СЭРГЭЛЭН: "МОНГОЛЫН МЭС ЗАСАЛЧ ЭМЧ НАРЫН 11 ДЭХ ЧУУЛГА УУЛЗАЛТ"-ЫГ ӨРНҮҮН ИХ АМЖИЛТЫН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

    О.СЭРГЭЛЭН: "МОНГОЛЫН МЭС ЗАСАЛЧ ЭМЧ НАРЫН 11 ДЭХ ЧУУЛГА УУЛЗАЛТ"-ЫГ ӨРНҮҮН ИХ АМЖИЛТЫН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

    2016-10-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монголын мэс засал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь иргэд бидэнд үнэлэгдэхүйц мэдэгдсээр байна. Дурангийн мэс заслын төрлүүд нэмэгдэж, эрхтэн шилжүүлэх хагалгаануудыг амжилттай хийж байгаа гэсэн сайхан мэдээ бидэнд сонсогдох болсон.

    Энэ ажлыг удирдан явуулж байгаа хүний нэг бол яахын аргагүй Монгол улсын хүний гавъяат эмч О.Сэргэлэн юм. Ингээд түүнтэй Монголын  мэс заслын хөгжлийн байдал, мэс засалч эмч нарын чуулга уулзалтын талаар ярилцсанаа хүргэж байна.

    Сайн байна уу. Монголын мэс засалчдын холбоо байгуулагдаад багагүй хугацааг үдлээ. Анх байгуулагдаж байсан үеэ бодвол үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж тэлсэн байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

    Тийм шүү. Монголын мэс засалч эмч нарын холбоо маань анх 1998 онд “Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдаж байсан. Энэ байгууллагыг анх санаачилсан хүн нь миний багш Ардын эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Батын Гоош гуай юм. Бид 1998 онд анхны хурлаа зохион байгуулж, Б.Гоош багш тэргүүнээр, миний бие нарын бичгийн даргаар сонгогдож байлаа.

    Нийгэмлэг маань салбарынхаа мэргэжлийн хүмүүсийг чадавхижуулах, сургалт, онол практикын бага хурлуудыг зохион байгуулах, мэс засалтай холбоотой бүхий л цогц асуудлуудыг шийдвэрлэж, төр засагт асуудал тавих түүнийг шийдвэрлэхэд оролцох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэт их олон төрлийн асуудлыг шийдэх зорилготойгоор анх байгуулагдсан. Энэ хүрээнд Монголын мэс засалч эмч нарын уламжлалт чуулганаа зохион байгуулах гээд бэлтгэл ажил бүрэн хангагдан 28-ны өдрийг бид бүгд тэсэн ядан хүлээж сууна.

    Холбооноос хоёр жил тутамд Монголын мэс засалчдын чуулганыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус чуулган ямар онцлогтой зохион байгуулагдаж байна вэ?

    Анх байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл Монголын мэс засалч эмч нарын сургалт, олон улсын хурал цуглааныг манай холбоо тогтмол зохион байгуулсаар ирсэн. Холбооны хурлыг эхний дөрвөн жилд жил болгон зохион байгуулдаг байсан бол түүнээс хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг болсон. Энэ жилийн хувьд чуулганд 300 гаруй мэс заслын эмч нар Нийслэл, хөдөө орон нутгаас оролцох бөгөөд сүүлийн хоёр жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан дүгнэж,  мэс заслын шинэ арга, ажилбаруудтай танилцаж, хоорондоо туршлага солилцдог уламжлалтай.

    Энэ удаагийн чуулганд элэг, үе, бөөр шилжүүлэн суулгах, нурууны гэмтлийг эмчлэх шинэ аргын тухай гэх мэт олон сонирхолтой, шинэлэг илтгэлүүд тавигдана. Хоёр жилд нэг удаа ингэж чуулснаараа эмч нарын хоорондын харилцаа сэргэж өгдөг сайн талтай. Энэ удаагийн хуралд БНСУ, АНУ, ОХУ-аас төлөөлөгчид ирж оролцохоор болсон. Тэдгээр эмч нараас ч гэсэн манай мэс заслын эмч нар маань туршлага судлах боломжтой.

    Мөн чуулганы үеэр шинээр эрдмийн зэрэг хамгаалж, мэргэжил нэгтнүүдээ тэргүүлэн ажилласан шилдэг мэс засалч, шилдэг залуу мэс засалч, ахмад эмч нарын нэрэмжит шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

    Чуулганы үеэр зохион байгуулагч эмнэлгээ шалгаруулж, хамтран ажилладаг гэсэн. Энэ удаагийн мэс засалчдын хурлыг аль эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна вэ?

    Анх Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ энэ чуулганы дотоод ажлыг зохион байгуулдаг байсан. Одоо бол ерөнхий зохион байгуулагчаар нь манай холбоо ажиллаж, дотоод ажлыг мэс заслын томоохон тасагтай эмнэлгүүд жил бүр хариуцан авч ажилладаг болсон. Энэ жилийн хувьд ХӨСҮТ ерөнхий зохион байгуулагчаар сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ХСҮТ, Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, Армийн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг гэх мэт олон эмнэлгүүд зохион байгуулалтанд идэвхитэй оролцож байсан. Энэ дашрамд хамтран ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

    Чуулганаар дараагийн удаа зохион байгуулах эмнэлгээ сонгож, батламж гардуулж өгдөг уламжлалтай. Дараагийн чуулганыг зохион байгуулах эмнэлэгээр улсын томоохон хувийн эмнэлгийн нэг болох “Грандмед” эмнэлэг шалгарсан. Өмнө нь бол дандаа л улсын эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулдаг байсан бол үүнийг шинэчилж томоохон хувийн эмнэлгүүдийг хамруулж эхэлсэн.

    Монгол улсад дурангийн хагалгааг маш сайн хийдэг болж, мэс заслын төрөл ч нэмэгдсэн. Энэ талаар.

    Өнгөрсөн хугацаанд мэс заслын тал дээр олсон ололт маш их байна. Бидний хийсэн томоохон ажлэн нэг бол гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлсэн явдал. Гадаад харилцааг хөгжүүлснээр Монголын мэс засал хөгжих бас нэг үндэс тавигдаж байгаа юм. Швейцарийн мэс заслын томоохон баг манай улсад сүүлийн 17 жил тасралтгүй жил бүр ирж  хамтран ажиллаж байна. Энэ баг 21 хоногийн турш үнэ төлбөргүй мэс засал хийж, эмч, сувилагч мэргэжилтнүүдийг дагалдуулж, сургадаг.

    Мөн холбооноос санаачлан 2004 оноос эхлэн хөдөө, орон нутгийн төлөөллийг хотод авчирч сургалт явуулдаг болсон. Сүүлийн жилүүдэд 10 гаруй аймгуудад тус бүр 21 хоногийн онол, практикын сургалтыг зохион байгууллаа.

    Хоёрдахь том ажил маань Монгол улсад 1994 оноос анх удаа дурангийн мэс заслыг хөгжүүлж эхэлсэн явдал юм. Анх  АНУ-ын мэс заслын эмч Рашер.Р.Х манай улсын мэс заслын эмч нарыг сургаж, дурангийн хагалгааг хийсэн. Тэгэхдээ тухайн үедээ эдийн засгийн нөхцөл байдлаас  болоод төдийлөн дэлгэрч чадаагүй. Ингээд 2005 онд АНУ-ын “Swanson-ны гэр бүлийн сан”-ийн багт дурангийн мэс заслыг Монголд хөгжүүлэхэд туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлтийг тавьснаар тус сангийн хамт олон жил болгон 150 мянган ам. долларын өртөг бүхий дурангийн багажийг бидэнд бэлэглэсэн. Улмаар бид дурангийн хагалгааг хийх сургалтыг Улаанбаатар хотын Нэг, Хоёрдугаар эмнэлэг, ХСҮТ, хөдөө орон нутагт хэрэгжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг дахин тавьж бүсүүдээ дурангаар хангасан байгаа.

    Өнөөдөр дурангийн мэс засал манай улсад хөгжсөн гэж хэлж болно. Дөрөвхөн аймаг дурангүй, бусад бүх аймаг дурангийн мэс заслыг хийдэг боллоо. Анх 2005 онд цөсний хүүдий авах мэс заслын дөрөвхөн хувийг дурангаар хийдэг байсан бол одоо 90 орчим хувийг дурангийн хагалгаагаар  хийж байна. Мөн “Swanson-ны гэр бүлийн сан”-ийн багтай хамтраад дурангийн мэс заслын эмч нарт гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулсан. Ингэснээр манай эмч нар одоо ходоод сойх, эвэрхий нөхөх, бүдүүн гэдэс тайрах, дэлүү авах, бөөрний дээд булчирхай авах гэх мэт олон мэс заслыг дурангийн хагалгаагаар  хийж байна. Үүнээс гадна мэс засалч эмч нарын чадавхыг илэрхийлдэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал, 28 хүнд 29 удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай  хийсэн байна.

     

    “Мэс засалч эмч нарын  чадавхыг илэрхийлдэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй өвчтөнд бөөр шилжүүлэн суургах мэс засал, 28 хүнд 29 удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай  хийсэн”

    Хөдөө, орон нутагт дурангийн хагалгааг хийж байна гэж та ярилаа. Ямар хагалгааг голдуу хийж байна вэ?

    Хөдөө орон нутгийн хувьд цөсний замын мэс заслыг дурангийн хагалгаагаар хийж байна.Урьд нь бид цөсний хүүдий авах мэс заслыг нээлттэй ажилбараар хийдэг байсан. Энэ нь маш том нээлттэй зүсэлт хийж, өвчтөнд их өвдөлттэй, хагалгааны дараа 7-10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байсан бол одоо дурангийн хагалгаанд орсноор мэс засал хийлгэсэн өдрөө ч өвчтөн эмнэлгээс гарч болдог болсон. Гоо сайхан, өвдөлт мэдрэх,  хүн ам эрүүлжих талаасаа ч их амар болсон.

    Хөдөө орон нутагт эмч, эмнэлгийн хүрэлцээ тун муу байдаг шүү дээ. Тэр тусмаа сумдад мэс заслын эмч нар бараг байдаггүй гэж хэлж болохоор. Энэ тал дээр танай холбооноос хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

    Манай холбооны хийсэн том ажлын нэг нь Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй хамтран сум, сум дундын эмнэлгийн эмч нарын мэс засал хийх, яаралтай түргэн тусламж үзүүлэх тал дээр анхаарч ажиллаж ирсэн. 2005 онд бид бүх сумдын эмнэлгээр явж судалгаа хийсэн. Тус судалгаагаар манай улсад 300 гаруй сумын эмнэлэг байдаг гэсэн тоо гарсан юм. Тэдгээр эмнэлгийн хувьд яаралтай тусламж үйлчилгээг 2 цагийн дотор үзүүлж чадах эмнэлэг бараг байгаагүй. Энэ төслийг хэрэгжүүлснээр ДЭМБ-ын санхүүжилтаар сумын эмнэлгийг мэс засал, яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж 180 гаруй сумын эмч нарыг  сургасан. Зөвхөн сумын эмч төдийгүй сувилагч, жолооч нарыг ч сургалтад хамруулдаг.

    Учир нь яаралтай тусламж бол багийн ажил. Сургалтанд хамрагдсан жолооч нарын хувьд эмч, сувилагч нартайгаа нэг баг болон осолдож, гэмтсэн хүмүүст анхны тусламжийг үзүүлэх чадвартай болсон. Мөн Монгол улсад 39 сум дундын эмнэлэг байдаг. Эдгээр эмнэлгүүдээс 13 сум дундын эмнэлэг л мэс заслын үйлчилгээг үзүүлж байна. Мэс засал яаралтай тусламж үзүүлж чаддаг сум дундын эмнэлгийг нэмэгдүүлэх шаардлага жил ирэх бүр нэмэгдсээр байна. Аймгийн төвөөсөө хол оршдог сумдын хувьд 150 км тутамд 1 сум дундын эмнэлэг байх ёстой. Ингэснээр яаралтай тусламжийг 2 цагийн дотор үзүүлэх боломжтой болдог.

    “Зөвхөн сумын эмч төдийгүй сувилагч, жолооч нарыг ч сургалтад хамруулдаг. Учир нь яаралтай тусламж бол багийн ажил. Сургалтанд хамрагдсан жолооч нарын хувьд эмч, сувилагч нартайгаа нэг баг болон осолдож, гэмтсэн хүмүүст анхны тусламжийг үзүүлэх чадвартай болсон.”

    Иймээс бид энэ төслийг үргэлжлүүлсээр 2013 онд ДЭМБ-ын дэлхийд ганц байгаа “Зохицуулах төв”-ийг Монголд байгуулсан. Энэ төвөөс сум, сум дундын эмнэлгийг чадавхижуулах ажлуудыг байнга зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Өмнөговь гэх мэт хэд хэдэн аймаг тус сургалтанд хамрагдаад явж байна. Мөн “Хөдөөгийн  мэс засал” сурах бичгийг орчуулж, бүх сумын эмч нарт гарын авлага болгон өгсөн байгаа.

    Монгол улсын мэс заслын хөгжлийн түвшин болон мэс засалч эмч нарын холбооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний ажилд болон одоо болох гэж буй чуулга уулзалтанд тань өндөр амжилт хүсье.

    Баярлалаа. Нийт ард түмэндээ эрүүл энхийг хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!