ХУД-ийн АБНТБТ-ийн багш нарын дунд “ Шилдэг хэрэглэгдэхүүн шалгаруулах” уралдаан зохион байгууллаа. Уралдааны зорилго нь:
Хамгийн бүтээлч, шинэлэг санаа агуулсан , хөдөлгөөнт болон 3D, үзүүлэнгийн болон эрүүл ахуйн шаардлага хангасан олон хувилбарт байхад чиглэгдсэн ажээ.
Энэ үеэр туршлага солилцох “Шилдэг хэрэглэгдэхүүн шалгаруулах” үзэсгэлэн дэлгэж, харилцан бие биенээсээ суралцсан ажил зохион байгууллаа. Тус уралдаанд нийт 270 ш гарын авлага, ТӨМ, зөвлөмж, үзүүлэн хийж, шилдэг хэрэглэгдэхүүн боловсруулсан багшийг шалгаруулсан юм.