Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил
дуусаж, мэдээг аж ахуйн нэгж иргэдээр эцэслэн гаргах ажил хийгдэж байна.
Нийт аймгийн хэмжээнд 11.7 мянган га-аас 18.9 мянган тонн үр тариа, үүнээс 17.1 мянган тонн улаан буудай, 605.7 га-аас 6.6 мянган тонн төмс, 1279.9 га-аас 15.3 мянган тонн хүнсний ногоо, 170 га-аас 306 тонн тэжээлийн ургамал, 3593.7 га-аас 962.2 тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэхүү ургацыг өнгөрсөн онтой харьцуулахад буудай 13.2 мянган тонноор, төмс 3.6 мянган тонноор, хүнсний ногоо 10.6 мянган тонноор, тосны ургамал 1.4 мянган тонноор илүү ургац хураасан дүнтэй байна.
Х.Соёл-Эрдэнэ