ХОТЫН ОЙН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ААШ ТЭМЦЭЭН БОЛОВ
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 18 баг, эмэгтэй 8 багийн 300 гаруй тамирчид оролцжээ.
Дархан сумын 16, 11, 3 дугаар багийн эмэгтэй сагсчид эхний гурван байранд шалгарсан байна. Харин эрэгтэй баг тамирчдыг 8 дугаар баг тэргүүлж, Хонгор сумынхан удаалсан байна. Гуравдугаар байранд 9-р багийн тамирчид шалгарав.
ӨСВӨРИЙН САГСЧИД АВАРГАА ТОДРУУЛЛАА
Хот байгуулагдсаны 55 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд спортын ордонд боллоо.
Тэмцээнд 22 багийн 200 орчим тамирчин оролцсоноос Шилдэг эмэгтэй тоглогчоор ОИЦогцолбор сургуулийн Д.Сайханжаргал, Шилдэг эрэгтэй тоглогчоор ОИЦ сургуулийн Б.Бумбаяр нар шалгарсан байна.
Эрэгтэй багуудаас 1-р байранд ОИЦ сургууль, 2-р байранд Шарын гол сумын 2-р сургууль, 3-р байранд 18-р сургууль тус тус байр шалгарчээ.
Харин эмэгтэй багуудаас 1-р байранд ОИЦ сургууль, 2-р байранд Од цогцолбор сургууль, 3-р байранд 9-р сургууль тус тус шалгарсан байна.
Тэмцээний багийн дүнгээр
1-р байр ОИЦ сургууль
2-р байр Од цогцолбор
3-р байр Шарын гол сумын 2-р сургууль тус тус шалгарав.
ВОЛЕЙБОЛЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ
Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн нэрэмжит волейболын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 10 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээнд эрэгтэй 14 баг, эмэгтэй 9 нийт 23 багийн 250 гаруй тамирчид оролцсон юм. Медальт байруудын шагналыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн ТЗУХ-ын дарга Х.Баярсайхан, БТСГ-ын дарга Н.Батлав нар гардуулав.
Эмэгтэй баг:
- 1 дүгээр байр Уянга ахлагчтай 9-р баг
- 2 дугаар байр Чимгээ ахлагчтай 12-р баг
- 3 дугаар байр Жаргалсайхан ахлагчтай 13-р баг
Эрэгтэй баг:
- 1 дүгээр байр СМ Өлзийбат ахлагчтай ахлагчтай 12-р баг
- 2 дугаар байр Баярсайхан ахлагчтай 15-р баг
- 3 дугаар байр Одбаяр ахлагчтай 3-р багийн тамирчид тус тус байр эзэллээ.
ДАРХАН ХОТЫН ОЙД ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААН БОЛОВ.
Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн нэрэмжит Үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Барилдаанд Аймгийн арслан С.Ерөөлт түрүүлж аймгийн арслан Б.Сүхбаатар үзүүрлэсэн бол аймгийн заан С.Очирбат, аймгийн арслан Н.Эрдэнэчулуун нар шөвгөрлөө.
ӨСВӨРИЙН ХӨЛ БӨМБӨГЧИД АВАРГАА ТОДРУУЛЛАА.
Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн нэрэмжит хөл бөмбөгийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 10 дугаар сарын 15-16-н өдрүүдэд хөл бөмбөгийн тамлбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 9 сургуулийн 100 тамирчин оролцож дүнгээ гаргахад 1-р байранд Од цогцолбор сургуулийн баг тамирчид, 2-р байран 18-р сургуулийн баг тамирчид, 3-р байранд 15-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.
“SUPER FASHION-2017" ТЭМЦЭЭН БОЛЛОО
Дархан хот байгуулагдсаны
55 жилийн ойн баярын өдөр гуравхан хоногийн дараа буюу 10 дугаар сарын
17-ны өдөр тохионо. Энэ хүрээнд түүхэн ойг угтан ЗДТГ-аас соёл урлаг,
спорт, нийтийг хамарсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа
билээ. Эдгээр ажлуудын нэг болох “SUPER FASHION-2017" шилдэг загвар
өмсөгч, шилдэг фото модель шалгаруулах тэмцээн өнөөдөр /2016.10.14/
боллоо. Уг тэмцээнийг аймгийн ЗДТГ-аас санаачлан Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн
холбооны дэргэдэх “Монгол-2” загварын агентлагтай хамтран зохион
байгуулсан юм. Энэхүү тэмцээн нь ЕБС-ын сурагчид, их дээд сургуулийн
оюутан залуусын дунд явагдсан бөгөөд хүүхэд, залууст гоо зүйн боловсрол
олгох, цаашид Дархан хотынхоо төдийгүй эх орныхоо нэрийг ОУ-д сурталчлах
зорилгыг агуулжээ.
“SUPER FASHION-2017" тэмцээний нээлтэнд аймгийн
Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч
А.Түвшинбат оролцсон юм. Тэрээр аймгийн удирдлагуудын зүгээс хүүхэд
залуучуудынхаа боловсрол, соёл урлаг, спорт, гоо зүйн мэдлэгийг
дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг амжилттай хийж ирснийг онцлов.
Тэмцээний ерөнхий шүүгчээр “Андра” загварын агентлагийн захирал, топ
модель Х.Бадамгэрэл ажилласан юм. Харин ивээн тэтгэгч байгууллагаар
“Шарын гол” ХК оролцсон байна.
Дашрамд дурдахад: Манай аймгаас Монгол улсын гоо бүсгүй дөрөв, мэргэжлийн есөн модель төрөн гарсан байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...