MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дархан хот - 55 жилийн ойн хүрээнд

    Дархан хот - 55 жилийн ойн хүрээнд

    2016-10-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ХОТЫНХОО 55 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ДАРХАНЧУУД УРЛАГ СОЁЛ, СПОРТЫН НААДМААР ЭХЛҮҮЛЭВ

    Урлаг, соёл, спортын их наадмыг 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-50 цогцолборт албан ёсоор нээв. Нээлтийн үеэр Залуучууд театрын уран бүтээлчид ая дуугаа өргөж, ОИЦ сургуулийн 68 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамтлаг “Кобой бүжиг”, 15 дугаар сургуулийн 450 сурагч “Бие биелэгээ”, 18 дугаар цэцэрлэгийн багачууд “Монгол бүжгийн цоморлиг” зэрэг урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм.
    Их наадмын хүрээнд “Хүүхдийн язгуур урлагийн наадам”, “Оюутны урлагийн их наадам” зохион байгуулж, гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх зэрэг спортын тэмцээнүүдийг нас насны ангиллаар зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан юм.
    “Хөгжлийн загвар Дархан” сэдэвт багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, ЕБС-ын сурагчдын дунд “Миний Дархан хотын ирээдүй” эссэ бичлэгийн уралдаан, “Номын баатрууд амилсан нь” үлгэрийн баатруудын дүрийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.

    УРЛАГИЙН ИХ НААДАМД 1800 АХМАД НАСТАН, 124 ХҮҮХЭД ОРОЛЦЛОО

    Ахмадын урлагийн их наадмыг 8-н төрлөөр 3-н үе шаттайгаар зохион байгуулж, давхардсан тоогоор 1800 орчим ахмад уран сайханч оролцлоо.
    Шигшээ шалгаруулалтад  300 гаруй уран сайханч 36 медалийн төлөө өрсөлдсөн байна. Багийн дүнгээр Б.Эрдэнэбаяр даргатай 11-р багийн ахмадын зөвлөл тэргүүлж, Ш.Үржинханд даргатай 16-р багийн ахмадын зөвлөл, Алтанцэцэг ахлагчтай Шарын гол сумын ахмад уран сайханчид удаах байруудад шалгарчээ.
    Харин “Хүүхдийн язгуур урлагийн наадам”-ын 1-р шатны шалгаруулалт сургууль тус бүр дээрээ зохиогдсон юм.
    Наадмын 2-р шатны шалгаруулалтад ЕБ-ын 1, 6, 9, 15, 18, Од, ОИЦ сургууль, Жигүүр, Монгол Оюу зэрэг нийт есөн сургуулийн 124 сурагч оролцож, 45 сурагч сүүлийн шатны шалгаруулалтад үлдсэн байна.

    ДАРХАНЧУУД ХОТЫНХОО ОЙГООР НИЙТИЙН БҮЖГЭЭР ӨРСӨЛДӨВ

    Дархан хотын 55 жилийн ойн нэрэмжит нийтийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, Нийтийн бүжгийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, БТСГ-аас хамтран зохион байгуулав.
    Тэмцээн 45 наснаас доош, 45 наснаас дээш гэсэн хоёр насны ангиллаар үндэсний, европ бүжгийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд 6 хамтлаг, 15 хос нийт 60 гаруй бүжигчид оролцлоо.
    Залуучуудын ангилалд:  Ирээдүй клубын Шинэ үе баг
    Ахмадын насны ангилалд: Сонор клубын Цагаан сарнай баг
    Залуучуудын хосын төрөлд: н.Цэнгэлсайхан н.Энхцолмон
    Ахмадын хосын төрөлд:  н.Амгаланбат, н.Осорням нар тус тус тэргүүлэв.

    ДАРХАНД Ц.СЭВЖИДИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН IV УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙН ТОГЛОЛТ БОЛОВ

    Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо, ҮДБЭЧ хамтран Дархан хотын 55 жилийн ойн баярт зориулан Үндэснийхээ бахархалт бүжгийн урлагыг сэргээн хөгжүүлэх, мэргэжлийн бүжигчдийн урын санг баяжуулах, ахмад үеийнхээ авьяас чадварыг нь үргэлжлүүлэн мөнхжүүлэх зорилготой МУГЖ Сэвжид агсаны нэрэмжит мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглээчдийн улсын уралдааныг зохион байгууллаа.
    Тус уралдаан нь гурван жил тутам зохион байгуулагдаг бөгөөд энэ жил 10 дахь жилийн ойтойгоо золгож буйгаараа онцлогтой юм байна.  Дархан хотын “Залуучууд” театрын тайзнаа ГАЛА тоглолтоо хийсэн энэ уралдаанд ЦДБЭЧ, СУИС, Сүлд чуулга болон Хөвсгөл, Завхан, Дундговь, Дорнод, Увс, Хэнтий, Дархан- Уул аймгийн нийт 270 гаруй уран бүтээлчид оролцож гоцлол бүжиг, цөөхүүл бүжиг, бүжиг дэглээч гэсэн төрөлд авьяас чадвараа сорьцгоов.
    Уралдааны гранпри шагналын эзнээр Хэнтий аймгийн Хан хэнтий чуулгын бүжигчид шалгарчээ.

    ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!