MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярын мэндчилгээг нийт Дарханчууд та бүхэндээ аймгийн Засаг дарга С.Насанбат дэвшүүлж байна

    Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярын мэндчилгээг нийт Дарханчууд та бүхэндээ аймгийн Засаг дарга С.Насанбат дэвшүүлж байна

    2016-10-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эрхэм хүндэт Дарханчууд аа!

    Дархан хотынхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, нутаг орноо хөгжүүлэх ачааны хүндийг үүрч яваа өнөө үеийнхэндээ, Дарханы минь ирээдүй болсон хүүхэд багачууд Та бүхэндээ аймгийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж байна.

    Дархан хотын анхны суурийн чулууг “Бурхантын хөндий”-д 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьж байсан тэр үеэс хойш Дарханчууд бид хамтдаа их түүхийг бүтээж, Та бид Дарханыхан гэж алдарших болсондоо сэтгэл хангалуун түүхт ойн өдөртэйгээ золгож байна.

    Тухайн үеийн ЗХУ, Болгар, Чех, Польш, Унгарын техник эдийн засгийн тусламж болон тэдгээр улсын мэргэжилтнүүд, Дарханчууд Та бүхний хичээл зүтгэл, төрөлх хотынхоо төлөө гэсэн сэтгэл зүрх, нөр их хөдөлмөрөөр богино хугацаанд сүндэрлэн боссон Дархан хот өнөөдөр найдвартай, баталгаатай эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, соёлын салбарт Монгол улсдаа тэргүүлэн ажиллаж байна.

    Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дархан хотынхоны бүтээлч, хөдөлмөрч хамт олны дундаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар 17, Гавьяат цолтон 50, Төрийн соёрхолт зургааг төрүүлсэн нь Та бидний зүй  ёсны бахархал болж байдаг билээ.

    Хотын маань нэр хүнд Монгол улсад төдийгүй гадаадын олон оронд найрамдал хамтын ажиллагаа, ах дүүгийн харилцаагаар тодорхойлогдож дэлхийд нэрлэгдэх хот болж чадлаа.

    Энэ намар хотынхоо ойг угтахын зэрэгцээ ирэх дөрвөн жилд буюу 2017-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, иргэд ААНБ-уудынхаа хамтаар хэлэлцлээ.

    Дарханы иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүсэл зоригийг нь эрхэмлэн дээдэлж, аймгийн эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой нийт 8 бүлэг, 11 дэд бүлэг, 139 зорилт бүхий тус хөтөлбөрийг ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар баталгаажуулж, хөгжил дэвшилд хүрэх замаа тодорхойллоо.

    Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийнхээ санаа бодлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлуудад томоохон ахиц гаргахын төлөө хичээн ажиллах болно.Хөгжил дэвшлийн шинэ үйлчилгээт хотыг хамтдаа бүтээлцэхэд иргэд Та бүхний оролцоо, санал санаачилгад тулгуурласан оновчтой шийдвэр, хамтын ажиллагаа чухал юм.Хот байгуулалтын нөр их хөдөлмөрч уламжлалыг өвлөн үргэлжлүүлж, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хамтдаа ажиллаж, урагшлан хөгжицгөөе.

    Төрөлх хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэж буй хотын иргэд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дахин дэвшүүлье.

    ДАРХАН ХОТ МААНЬ ҮЕИЙН ҮЕД ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.

    Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    2026-04-04 03:08:00
    Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
    2026-04-04 02:43:00
    Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
    2026-04-03 20:57:00
    Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ
    2026-04-03 11:46:00
    “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
    2026-04-02 17:03:00
    “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
    2026-03-31 12:37:00
    Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
    2026-03-31 00:29:00
    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2026-03-31 00:14:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой
    2026-03-27 22:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!