MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дархан хотын 55 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Дарханчууд та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байна

    Дархан хотын 55 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Дарханчууд та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байна

    2016-10-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эх орны хоёр дахь нийслэлийн иргэд, Эрхэмсэг Дарханчууд та бүхэндээ Бурхантын буурал хөндийд сүндэрлэн боссон идэр залуухан хотынхоо түүхт 55 жилийн ойн баярын мэндчилгээг хүргэж, энх тунх байж, эрч хүч, эрдэм чадал дүүрэн амьдрахын эрхэм ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн байгуулсан түүхтэй. Монгол Зөвлөлтийн геологичидийн хийсэн судалгаанд суурилсан тухайн үеийн Нам, Засгийн бодлого төлөвлөгөөний дагуу шинэ хотыг байгуулах шийдвэр гарч, Монголын нийгэм эдийн засгийн амьдралд томоохон өөрчлөлтийг авчирах их бүтээн байгуулалт өрнөсөн байдаг.

    1961 оны эхээр Зөвлөлтийн мэргэжилтнүүд Бурхантын хөндийд ирж, Монгол орны 4 зүг найман зовхисоос залуус илгээлт өвөрлөн цугласнаар энэ сайхан хотын шав тавигдаж хөдөлмөр бүтээл ундарсан юм. Мөн эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох ЗХУ, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар Дархан хотыг байгуулан хөгжүүлсэн билээ. Тиймээс ч зургаан орны залуусын хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээр боссон манай хотыг “Найрамдалын Дархан” гэж алдаршуулан нэрлэдэг.

    Эдүгээ манай хот 97,500 гаруй хүн амтай болж, олон улсын авто болон төмөр замын зангилаан дээр байрлан, төвийн эрчим хүчний системд холбогдсон, дэд бүтэц өндөр хөгжсөн, аж үйлдвэрийн томоохон төв болон өргөжөөд байна. Хүн ам нь соёлжин боловсорч аль ч цаг үед Монголдоо төдийгүй Олон улсын түвшинд жишиг болсон өндөр чадамж бүхий иргэдтэй хот болон хөгжөөд байна. Мөн дэлхийн улс орнуудтай ах дүү найрамдалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажилласаар ирлээ. Энэ бүх ололт амжилт бол манай Дарханыг дархалсан анхдагчид, үе үеийн Дарханчуудын маань түүхэн гавъяа юм. Энэ мөчид өнөөдрийн энэ амжилт бидэнд амархан олдоогүй, өвөл зуны 40-50 хэм, хавар намрын их тоосон дундаас олон мянган залуусын хөдөлмөр зүтгэлээр манай Дархан хот ургаж боссон юм гэдгийг хойч үедээ тодруулан хэлэхийг хүсэж байна.

    Дарханчууд бидний цаашдын алсын зорилго бол хүний хөгжилд тулгуурлан нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амын амьдралын түвшинг тууштай дээшлүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлтэй, тэргүүлэх чиглэл бүхий Төвийн бүсийн хөгжлийн тулгуур хот болоход оршдог.

    Манай Дархан хотын 55 жилийн ой бол Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд дахь дэвшил, аж үйлдвэрийн салбар болон бүтээн байгуулалт эх орон даяар өрнөж ар араасаа сүндэрлэн боссон Эрдэнэт, Багануур, Налайх зэрэг олон хот тосгодын түүх гэж хэлэх бүрэн үндэстэй. Манай хот түүхий эд, материалаар хэрэгцээт газруудыг ханган хамтдаа бүтээлцэж, залуу халуун насаа зориулан зүтгэсэн 6 орны залуусын найрамдалт нөхөрлөлийн бэлэг тэмдэг, мөнхөд дурсагдах хөшөө дурсгал болон сүндэрлэдэг.

    Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр бол анхдагчдын эхлүүлсэн их ажил, дунд үеийнхний мөрлөн зүтгэсэн хүч хөдөлмөр, залуу үеийнхний цэцэглүүлэн хөгжүүлэх үйл хэрэг, алдар гавъяаг дурсан тэмдэглэх баяр юм. Нийт Дарханчууддаа  түүхт 55 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж бахархал болсон хотынхоо хөгжил цэцэглэлт ирээдүйн төлөө хамтдаа хүчин зүтгэхийг уриалж байна.

    НАЙРАМДАЛЫН ХОТ ХЭМЭЭН АЛДАРШСАН ДАРХАН ХОТ МААНЬ ӨНӨ МӨНХӨД ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭХ БОЛТУГАЙ!

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!