“Дархан Сэлэнгийн
Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь аймгийн Онцгой байдлын газартай
хамтран Дархан хотын 55 жилийн ойг угтаж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан сумын 1 дүгээр багийн галын аюул гарч
болзошгүй, оруулгын кабелийн
гэмтэлтэй амжиргааны түвшин доогуур бүлгийн 55 айлын цахилгааны дотор болон гадна
монтажийн шинэчлэлийг үнэ төлбөргүй хийж байна. Энэхүү ажилд тус компаниас 6.1 сая төгрөгийг зарцуулжээ.
Мөн 2015 онд “ДСЦТС” ХК нь үүсэн байгуулагдсаныхаа 50 жилийн ойн хүрээндээ 1, 2, 3 дугаар багийн гэр хорооллын 50 айлын цахилгааны монтажийг иж бүрэн хийж байжээ.