Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 81 дүгээр чуулган 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Франц улсын Парис хотноо албан ёсны нээлт боллоо. Дэлхийн 176 орны гишүүнчлэлтэй тус байгууллагын жил тутмын ээлжит чуулган нь жил бүрийн 05 дугаар сарын сүүлчийн 7 хоногт болдог. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын талаас ҮХААЯ-ны дэд сайд Ц. Туваан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү чуулганы үеэр 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын санаачлагаар “Нүүдлийн соёл иргэншилтэй орнуудын холбоо” байгуулах тухай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Уулзалтанд ДМАЭМБ-ын гишүүн 32 орны төлөөлөгчид оролцох бөгөөд дэд сайд Ц. Туваан, ДМАЭМБ-ын Ерөнхий захирал доктор Бернард Валлат нар нээж үг хэлнэ.