MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дархан-Уул аймгийн Засаг даргын Илтгэл /бүрэн эхээрээ/

    Дархан-Уул аймгийн Засаг даргын Илтгэл /бүрэн эхээрээ/

    2016-10-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ШИЛЖҮҮЛГИЙН 2016 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ ТАНИЛЦУУЛСНЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.


    Илтгэгч: Аймгийн Засаг дарга С.Насанбат

    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм Төлөөлөгчид та бүхний амар амгаланг айлтган мэндчилье! Та бүхэнд аймгийн 2016 оны төсвийн тодотголын төслийн тухай танилцуулъя.

    Аймгийн 2016 оны төсвийн тодотголын төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын “Орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай” 2012 оны 30 дугаар, 2014 оны 147 дугаар тогтоолууд, Сангийн сайдын “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журамбатлах тухай” 2012 оны 244 дугаар “Төсвийн зарим анхдагч ангилал батлах тухай” 2014 оны 150 дугаар тушаалуудболон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гаргасан тогтоол, шийдвэрүүдийг тус тус удирдлага болгон 2016 оны эдийн засгийн төлөв байдалд тулгуурлан боловсрууллаа.

    Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т “дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон” гэж заасан нь аймгийн 2016 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцүүлэх эрх зүйн үндэслэл болж байна.

    2016 оны эхний 9 сарын төсвийн гүйцэтгэл, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, эдийн засгийн төлөв байдалд тулгуурлан төсвийн орлогын нэр төрөл, зардлын зүйл бүрд шинжилгээ хийж төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.

    Төсвийн орлогын хүрээнд:

    Орон нутгийн төсвийн орлого энэ оны 9 дүгээр сарын байдлаар төлөвлөгөөгөөр 16,055.9 сая төгрөг төвлөрөхөөс 15,449.8 сая төгрөг төвлөрч төлөвлөгөөний биелэлт 96.2 хувь буюу 606.1 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

    Орлогын гүйцэтгэл тасалдалтай байгаа хэдийч нөөц бололцоог дайчлан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

    Төсвийн тодотголын төсөлд орлогын төлөв байдал, хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварыг 46.6 сая төгрөгөөр, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны орлогын дүн болон зарлагын дүнг 34.7 сая төгрөгөөр тус тус бууруулж төсвийн төсөлд тусгалаа.

    Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын төсвийн орлогын хувьд оны эхнээс батлагдсан төсвийн суурь орлогын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болно.

    Төсвийн урсгал зардлын хүрээнд:

    Төсвийн тодотголоор орон нутгийн суурь зарлагад тэвчиж болох урсгал зардлуудыг тодорхой хувиар бууруулах, орон нутгийн сонгуулийн зардлыг сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан болно.

    Үүнд:

    Аймгийн төсвөөс санхүүжих төсвийн байгууллагын зарлагыг 70.6 сая төгрөгөөр бууруулан 19,326.5 сая төгрөгөөр төлөвлөснөөс аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны зардлыг 1.6 сая, орон нутгийн сонгуулийн зардал 101.9 сая төгрөгийг тус тус хасч 487.1 сая төгрөг, аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зардлыг 41.0 сая төгрөгөөр бууруулан 1,267.7 сая төгрөг, Нийтийн аж ахуй, гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг 12.7 сая төгрөгөөр тус тус бууруулан, урсгал засвар, тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг 11.4 сая төгрөгөөр нэмэгдүүлж, урсгал зардлыг 2,104.8 сая төгрөгөөр, Захирагчийн албаны үйл ажиллагааны зардлыг 0.7 сая төгрөгөөр тус тус бууруулан 91.8 сая төгрөг, “Орон нутгийн ахмад настанд үйлчлэх кабинет” төвийн үйл ажиллагааны зардлыг 111.2 сая төгрөг, Байгаль орчны газрын үйл ажиллагааны зардлыг 0.9 сая төгрөгөөр бууруулан, тогтмол зардлыг 1.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 146.3 сая төгрөг, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны зардлыг үйл ажиллагааны орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уядлуулан 34.7 сая төгрөгөөр бууруулж, 42.6 сая төгрөг байхаар тус тус тооцон төсвийн тодотголд тусгалаа.

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газар байгуулахаар шийдвэрлэсний дагуу Худалдан авах ажиллагааны алба, Орон нутгийн өмчийн албаны үйл ажиллагааны  зардлыг нэгтгэн 127.2 сая төгрөг, Санхүүгийн хяналт, аудитын албаны үйл ажиллагааны бараа үйлчилгээний зардлыг 0.3 сая төгрөгөөр бууруулж, шүүхийн шийдвэрийн дагуу цалин, нийгмийн даатгалын шимтгэийн зардлыг 3.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 127.6 сая төгрөг тус тус зарцуулахаар тооцлоо. Нийгмийн халамжийн хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан аймгийн халамжийн санг 101.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 7,782.5 сая төгрөг байхаар тооцсон болно.

    “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-тай хамт батлагдсан “Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг шинээр нэмэгдсэнтэй холбогдуулан багшаас бусад захиргааны ажилтнуудын орон тоог тэдний ажил үүргийг нягтруулах, зарим ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх, боловсролын бусад ажилтны орон тоог ажил, үйлчилгээ худалдан авах, түрээслэх, мэргэжлийн багаар гүйцэтгүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцож оны сүүлийн 4 сард ерөнхий боловсролын тусгай зориулалтын шилжүүлгийн нийт дүнг 148.5 сая төгрөгөөр бууруулан баталж ирүүлсэн.

    Урьд онд үүссэн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын  байгууллагуудын өр, авлагыг барагдуулахад ерөнхий боловсролын сургуульд 361.7 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 118.2 сая төгрөг нийт 479.9 сая төгрөгийн санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан болно.

    “Төсвийн тухай хууль”-ийн 61 дүгээр зүйлд аймгийн Засаг дарга Засгийн газрын сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, газрын харилцаа, кадастр, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамирын үйлчилгээ зэрэг 7 чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлнэ гэж заасны дагуу дээрх чиг үүргүүдийг хэрэгжүүлэхэд 32,104.4 сая төгрөгийг тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа.

    Сумдын төсвийн урсгал зардлыг Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоол болон төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд нийцүүлэн тооцож, Дархан сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 597.9 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг Хонгор суманд 377.1 сая төгрөг, Шарын гол суманд 326.7 сая төгрөг, Орхон суманд 361.0 сая төгрөгийг тус тус олгохоор тооцлоо.

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Дархан-Уул аймагт 2016 онд олгох орлогын шилжүүлэг 3,909.7 сая төгрөгийг  614.4 сая төгрөгөөр бууруулан тооцлоо. 

    Аймгийн орон нутгийн хөгжлийн санд шилжих хөрөнгө оруулалт 133.2 сая төгрөг, тендерийн хэмнэлт 58.0 сая төгрөг, шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг 69.2 сая төгрөгөөр тус тус бууруулж нийт 260.4 сая төгрөгөөр хасагдуулж 2,097.4 сая төгрөг байхаар төлөвлөлөө.

    Сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн 2,364.8 сая төгрөгийг тендер зарлаад гүйцэтгэгч ирээгүй, гэрээ байгуулагдаагүй 6 төсөл, арга хэмжээний 172.1 сая төгрөг шилжих хөрөнгө оруулалт болон тендерийн хэмнэлтийн  182.0 сая төгрөгөөр тус тус хорогдуулан нийт 354.1 сая төгрөгийг хасаж, 2,010.8 сая төгрөг байхаар тусгалаа. 

    Аймгийн 2016 оны төсвийн хөрөнгө оруулалтыг 4,400.7 сая төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 509.2 сая төгрөг байхаар  тооцлоо.

    Төлөөлөгч та бүхнээс 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 18050.5 сая төгрөг, зарлагыг 19326.5 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1064.8 сая төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 597.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 4108.2 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 32,104.4сая төгрөгөөр тус тус баталж өгөхийг хүсье.

    АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!