MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Бүтээн байгуулалтын ажлуудыг Дархан хотын баярын өдрөөс өмнө дуусгана

    Бүтээн байгуулалтын ажлуудыг Дархан хотын баярын өдрөөс өмнө дуусгана

    2016-09-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2016 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд ОНХС-гийн 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 60, Аймгийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  67 буюу нийт 127 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Дээрх төслүүдээс Жишиг хороолол-4 төсөл, 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсгийн Хүүхдийн тоглоомын талбай, зам засвар, хуучин шинэ Дарханыг холбож буй 2.48 км авто зам зэрэг бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2016.09.30/ аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Барилга захиалагчийн албаны мэргэжилтнүүд танилцаж, тулгарч буй асуудлуудыг хэлэлцлээ.

    Бүтээн байгуулалтын хүрээнд 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсэгт Хүүхдийн тоглоомын талбайг байгуулсан. Тус ажлын гүйцэтгэгчээр "Ноён өндөр" ХХК ажилласан бөгөөд 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгчээ. Ингэснээр тус багийн хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна иргэд амарч суух, бага насны хүүхдүүдээ салхилуулах орчин бүрдэж байна.

    Харин “Жишиг хороолол-4” төслийн хүрээнд 8, 13, 14, 16 дугаар багийн зургаан хэсэгт тоглоомын талбайн тохижилт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байна. Тус ажлыг 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Маргад Монгол” ХХК 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан ажээ.  Гэвч өнөөдрийн байдлаар тохижилтын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа тул холбогдох албаныхан асуудлыг хэлэлцэн орон нутгийн компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж ирэх сарын 15-ны өдрөөс урьтаж дуусгахаар хэлэлцэж байна.

    “Аймгийн хөгжлийн цогц бодлого”, “Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км авто замын ажил хийгдэж байгаа. Замын ажлыг 100 хувь хүлээлгэн өгөхөд гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган хүний гарц зэрэг ажлууд үлдсэн бөгөөд эдгээр ажлуудын гүйцэтгэл 10 гаруй хувьтай явагдаж байна. Гэсэн ч гүйцэтгэгч байгууллага болох “Өсөх Урам” ХХК зүгээс Дархан хотын 55 жилийн ойн баяраар шинэ замын нээлтийг хийж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйг дуулгалаа. Мөн зарим үл ойлголцлоос болоод хөрөнгө оруулалт саатаж өнгөрсөн зун ямар ч ажил хийгдээгүй ба энэ намраас ажил үргэлжлэн хэвийн явагдаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ундармаа тайлбарлаж байсан юм.

    Энэ онд сайжруулсан шороон зам болон асфальт, бетонон хучилттай авто замын 10 гаруй ажлууд хийгдэхээс гадна замын нөхөөс засварын ажлууд ч өрнөж байгаа. Аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй холбогдох албаныхан Дархан сумын  7 дугаар багийн Майхантын 1А болон Модны захын хойгуурх 414 метр авто зам, Гурилын үйлдвэрээс Чулуутын гүүр хүртэлх авто замын ажлуудтай танилцаж гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Гүйцэтгэлийн явц одоогоор 80-90 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр “Булган АЗЗА” ТӨХК-тай ажиллаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу 10 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

    Мөн хуучин Дарханы нутаг дэвсгэрт "Хүүхэд Хөгжлийн Ордон" барихаар төлөвлөж зураг төсвийг нь 2015 онд хийлгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэл энэ зун эхэлсэн юм. Тус бүтээн байгуулалтыг “Минж Проперти” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил 60 хувьтай явагдаж байна. Хүүхэд хөгжлийн ордны барилга Аймаг болон Дэлхийн зөн ОУБ-ын нийт  803 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдаж байна. Барилгын хөрөнгө оруулалтад бэрхшээл тулгарахгүй бол энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа тухай “Минж Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Буянхишиг мэдээллээ. 

    Дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах явцад зарим хүндрэлүүд тулгарч буйг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэллээ. Тодруулбал, Аймгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт цаг хугацааны хувьд хоцордог, хүлээгддэг асуудлууд гарч байгаа тул холбогдох яамдад нь уламжлан ойрын хугацаанд шийдвэрлэхээ илэрхийллээ. Үүнээс гадна “Жишиг хороолол-4” төслийн ажил хэт удаашралтай байгаа учраас холбогдох албаныхантай хэлэлцэж орон нутгийн гүйцэтгэгч компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүтээн байгуулалтыг 100 хувь гүйцэтгэх шаардлагатай хэмээн үзэж байлаа.

    М.ГҮНЖИЛХАМ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    2026-04-04 03:08:00
    Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
    2026-04-04 02:43:00
    Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
    2026-04-03 20:57:00
    Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ
    2026-04-03 11:46:00
    “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
    2026-04-02 17:03:00
    “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
    2026-03-31 12:37:00
    Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
    2026-03-31 00:29:00
    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2026-03-31 00:14:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой
    2026-03-27 22:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!