ГИХАЭГ-ын Дорноговь аймаг дахь Албаны дарга Х.Сайнжаргал, Хяналтын улсын ахлах байцаагч Д.Одхүү, хяналтын улсын байцаагч Г.Урантуяа, Б.Энхчимэг, мэргэжилтэн Г.Отгонцэцэг, Б.Нямболд нар Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан “Иргэн ба мэдээлэл” хэлэлцүүлэгт оролцжээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, орон нутаг дахь байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах зорилготой аж.
Тус алба энэ үеэр иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж, тараах материал бэлтгэн, үйлчлүүлэгчдийн сонирхсон асуултад хариулт өгч ажилласан байна