Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Япон Улсын Цү хотын Иргэдийн Хурал хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд спортыг дэмжих, тэр дундаа Чөлөөт бөхөөр хичээллэж буй тамирчин, дасгалжуулагчдыг "ТОКИО 2020" олимпийн наадамд Монгол тамирчдыг бэлтгэхэд хамтран ажиллахад чиглэгдсэн юм.