“Иргэндээ
ээлтэй ногоон хотын төлөө хамтдаа” уриан доор Хөдөлмөрийн Яам,
Нийслэлийн Хөдөлмөрийн Газраас хэрэгжүүлж буй “Ногоон хөгжилд-Өрхийн
оролцоо” туршилтын хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг Даргын
тамгын газар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран 2016 оны 06-р
сарын 6-нд Нисэх, Яармагийн гэр хорооллын 2000 өрхөд 10000 ширхэг
чацарганы бут, 1 өрхөд 5 ширхэг суулгац, гарын авлагын хамт тараан өгч
ажиллалаа.