MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулахад таатай орон гэдгээ дахин нотолно

    Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулахад таатай орон гэдгээ дахин нотолно

    Хэлсэн үг 2016-10-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийн үг хэллээ. 

    Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Хатагтай Элчин сайд,

    Хатагтай ноёд оо,

    Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын ээлжит уулзалтад оролцож байгаадаа баяртай байна.  

    Монгол Улсын Засгийн газрын зүгээс ‘АмЧам Монгол' байгууллагатай уулзаж ярилцдаг, хамтран ажиллаж ирсэн, цаашид ч Монгол улсад бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг зохистойгоор шийдвэрлэх талаар хамтран ажиллахад бид бэлэн байна.

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд өнгөрсөн сард “АмЧам Монгол”-ын ээлжит уулзалтад оролцож, эдийн засгийн гадаад бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар Та бүхэнд тодорхой мэдээлэл өгсөн.

    Энэ удаад би Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж эхлээд байгаа макроэдийнзасгийн бодлогын зарим арга хэмжээний талаар та бүхэнд товч танилцуулъя.

    Шинэ Засгийн газар бүрэлдэн байгуулагдаад, ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хурлын чуулганаар саяхан батлуулсан. Удахгүй ирэх 2017 оны төсвийн төсөл болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-д өргөн барихаар төслийг боловсруулж байна.

    Засгийн газар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө макро эдийн засгийг тогтворжуулах, сэргээх арга хэмжээг авах шаардлагатай болж байна.

    Үүний тулд эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг төрөөс дэмжиж, улс орны хэмжээнд өндөр өгөөжтэй хөгжлийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

    1.Монголд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн сэргээх,гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь эдийн засгийг дахин сэргээхэд онцгой  ач холбогдолтой байна. Үүнд:

    ·  Олон жилийн турш хэлэлцээ хийж, шийдэгдээгүй байсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай ­Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн тохиролцож, саяхан гарын үсэг зурсан нь хөрөнгө оруулагчдыг дэмжиж буй бодлогын нэгэн тод илрэл гэж үзэж байна.

    ·  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

    ·  Шинээр байгуулагдсан Үндэсний хөгжлийн газар нь улс орны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хөрөнгө оруулалттай холбоотой судалгаа, томоохон хөрөнгө оруулалтын төслийг  боловсруулах, санал дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

    ·  Монгол Улсын экспортын бүтцийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх болон олон улсын хоёр болон олон талт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана.

    2. Монгол Улсын Засгийн газрын зүгээс цаашид ч эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг чухалчилж, шаардлагатай өөрчлөлт хийхдээ эрх ашиг нь хөндөгдөх этгээдтэй санал солилцож шийдвэрлэх зарчмыг баримтална. Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд суртлаас ангид байх эрх зүйн орчинг бүрдүүлэх болно.

    ·  Энэ ажлын хүрээнд АмЧам Монгол болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Бизнесийн зөвлөл зэрэг байгууллага, мөн зарим аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн Гарал үүслийн гэрчилгээний талаарх санал гомдолд бид онцгой анхаарал хандуулж байна.

    ·  Засгийн газрын зүгээс худалдааг дэмжих, хөнгөвчлөх үүднээс Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол болох “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т нэгдэн орж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Уг хэлэлцээр нь гаалийн үйлчилгээг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй орнуудад техникийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг ач холбогдолтой.

    ·  Монгол Улсын Засгийн газар хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох, энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх болно.

    ·  Эдийн засгийг төрөлжүүлэх өөр нэг боломж болох аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хамт, хөдөө аж ахуйн түүхий эдийг илүү үнэ цэнд хүргэж, экспортод гаргах боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

    3. Монгол Улсын Засгийн газраас бүс нутгийн интеграцчлал, экспортын бүтцийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх үүднээс олон улсын худалдааны хоёр талт болон олон талт гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

    Монгол Улс, Япон Улсын хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд цаашид ч бид худалдааны гол түншүүдтэйгээ олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох чиглэлээр шаргуу ажиллах болно.

    Түүнчлэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжих зорилгоор манай улсын Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.

    Та бүхний хөрөнгө оруулалт, бизнесийн үйлст өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд Засгийн газрын зүгээс энэхүү ерөөлийг бодит үйл хэрэг болгохын төлөө бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлье.

    4. Аливаа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын зөв, тогтвортой, тодорхой орчинд үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Монгол улсад ийм эдийн засгийн орчин нөхцөл байсан уу гэвэл байсан.

    Харамсалтай нь зарим нөхцөлд бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хязгаарласан, тэднийг ойлгомжгүй байдалд оруулсан бодлогын шийдвэрүүд гаргаж байсан тохиолдол гарч байсан. Энэ талаар хөрөнгө оруулагчдын зүгээс Засгийн газар, УИХ-д хандан удаа дараа санал, хүсэлтээ гаргаж иржээ.  

    Эдийн засгийн өсөлт саарч, гадаад худалдаа буурахад гадаад зах зээлийн орчин нөлөөлсөн хэдий ч дотооддоо бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын зүгээс гарч болох үр дагаврыг нь дутуу тооцсон, үндэслэл тооцоолол муутай шийдвэрүүд гаргаж байсан нь эдийн засаг, бизнесийн орчинд сөргөөр нөлөөлсөн гэж манай судлаачид үзэж байна.

    Эдийн засгийн сааралт нь нийт эдийн засаг болон бизнес эрхлэгчдэд ихээхэн таагүй нөлөөлөл үзүүлж, төлөвлөж байсан олон сайхан бизнес төлөвлөгөөг нь сааруулах, хойшлуулахад хүргэсэн.

    Гэсэн хэдий ч бид саар зүйлээс бас сайн тал, гэрэл гэгээг нь олж харахыг хичээж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засагт тулгараад байгаа хямралт байдал нь төр засгийн зүгээс ч, бизнес эрхлэгчдийн хувьд ч олон зүйлийг эргэж өөрөөр харахад хүргэж байна. Тухайлбал:

    ·  Зөвхөн гадаад орчин, түүхий эдийн үнийн өсөлтөд тулгуурласан өрөөсгөл бүтцээр хөгжих боломжгүй,

    ·  Үнийн өсөлт, экспортын орлого нь эцэс төгсгөлгүй өсөн нэмэгдэх боломжгүй тул нийгмийн халамжийн зарлагыг эцэс төгсгөлтэй, өсөлт, бууралттай хэрэгжүүлдэг байх ёстой,

    ·  Түүхий эд, мөнгөн хөрөнгө, ажиллах хүчээс гадна цаашдын хөгжлийн эх сурвалж болгон ашиглаж болох олон шинэ эх сурвалж, нөөц боломжууд Монгол улсад дүүрэн байгаа гэдгийг бид энэ цаг үед дахин эргэн харж байна.

    Монгол Улс бол бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх боломжоор дүүрэн, хөрөнгө оруулалтад тааламжтай улс орон гэдгийгээ бид дахин нотлох болно.

    Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа Америкийн бизнес эрхлэгчид болон АмЧам байгууллагын гишүүд та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

    2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!