MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Шарын гол сумаас эхлүүллээ

    “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Шарын гол сумаас эхлүүллээ

    2016-09-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Аймгийн Засаг даргын тамгын газар анх 2005 оноос “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж эхэлснээс хойш даруй 11 жилийг өнгөрүүлжээ. Аймаг орон нутгийн захиргаа тэдгээрийн харьяа бүх шатны байгууллага, албан тушаалтнууд бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөгөөг сонсож тусгахад энэхүү “тусгай” өдрийн зорилго оршдог. Мөн төрийн байгууллагууд тухайн жилийнхээ хийж бүтээсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай билээ.

    Тэгвэл өнөө жилийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 9 дүгээр сарын 14-ний өдөр Шарын гол сумаас эхлүүллээ. Тус өдрөөр зөвхөн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах биш иргэнд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжуудыг нээж өгөх, иргэдийнхээ санал хүсэлтийг төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлнэ гэж аймгийн удирдлагууд ярьж байна.

    Энэ хүрээнд аймгийн Засаг дарга тэргүүтэй аймгийн хэлтэс албадын дарга нар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, “Дархан-Ус суваг” ХК-ийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцож байна. Тэд өдөрлөгийн үеэр иргэдэд газар өмчлөл болон газар ашиглалтын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч, газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд тусгах санал авч байна. Эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, Бүртгэлтэй ажлын байрны захиалгыг иргэдэд танилцуулах, Иргэний шинэчилсэн бүртгэл хийх, Иргэний цахим үнэмлэх дахин авах хүсэлт хүлээн авах, Гадаад паспорт сунгуулах болон шинээр авах иргэдийн материал хүлээн авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх үйлчилгээ үзүүлэх зэрэг төрийн бүхий л үйлчилгээг нэг дороос цогцоор үзүүлж байгаа юм.

    Мөн тус сумын 2, 6 дугаар сургууль, 2 дугаар цэцэрлэгийн хамт олон эцэг эхчүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, “Үдийн цай” хөтөлбөрийн амталгааг танилцуулав. Үүнээс гадна иргэд өөрсдийн боловсруулсан цагаан идээ, талх нарийн боов, зөгийн бал, утсан мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьсан байлаа.

    Энэ үеэр  аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг иргэдэд хүргэлээ. Тайлангаас дурдвал: Өнгөрсөн жилүүдэд Шарын гол суманд 100 хүүхдийн цэцэрлэг, 150 ортой сурагчдын дотуур байрыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулан ашиглалтад өгсөн байна. Мөн 2.1 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулж нийтийн орон сууцнуудын инженерийн шугам сүлжээг шинэчлэн засварлаж, гадна пасадыг будсан юм. Түүнчлэн сумын Соёлын төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэн, Эрүүл мэндийн төвийн барилгын дээвэр, сантехникийг бүрэн засварлажээ.

    “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Орхон суманд 9 дүгээр сарын 15-ны өдөр, Хонгор суманд 9 дүгээр сарын 16 -ны өдөр зохион байгуулах бол 9 дүгээр сарын 18-ны өдөр ”Дархан 50” цогцолбор, Цэнгэлдэх хүрээлэнд гэсэн хоёр газарт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

    М.Гүнжилхам
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!