ХУД-ийн
Албан бус-Насан туршийн боловсролын төв нь 18 дах жилдээ бие даан
мэдлэг боловсролоо дээшлүүлэх иргэд, хүүхэд залуучууд, ажил мэргэжилгүй,
ажлын ур чадвараа нэмэгдүүлэхэд төрийн албан хаагч, багш, эмч,
цагдаагийн ажилтнууд мэргэжлийн ур чадвар олгох сургалтуудыг зохион
явуулдаг.
Энэхүү үйл ажиллагааг минь дэмжиж иргэдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх
бидний ажлыг дэмжин хамтран ажиллаж ном сурах, бичгийн туслалцаа
үзүүлсэн “АDMON” ХХК, “АРВИН СУДАР” ХХК, “ӨНГӨТ ХЭВЛЭЛ” ХХК-ны хамт
олонд ТАЛАРХАЛ дурсгав.
2011-2016 онд компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтанд 1025
ажил мэргэжилгүй иргэд, оюутан залуучууд, сурагчид, ахмад настнуудаас
гадна төрийн албан хаагч нар суралцсан байна. Суралцагсад компьютерийн
үндэс, 10 хурууны бичих дадлага, Microsoft office word программ ашиглан
бичиг баримт хэрхэн боловсруулах, график байгуулах, зураг оруулах
засварлах, Excel программ дээр хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах, томьёо
ашиглан тооцоо гаргах, Power point программ ашиглан Presentation
хэрхэн бэлдэх зэрэг онол дадлага хосолсон 120 цагийн сургалтыг
тасралтгүй иргэдэд хүрч үйлчилж байгаадаа бид бүхэн баяртай байна.
Сургалтанд сурахыг хүссэн хүн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.