MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ДАРХАНЫ ДЭЛХИЙН ЗӨНГИЙНХӨНДӨӨ БАЯРЛАЛАА

    ДАРХАНЫ ДЭЛХИЙН ЗӨНГИЙНХӨНДӨӨ БАЯРЛАЛАА

    2016-09-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дэлхийн Зөн ОУ-ын байгууллага Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөрөө “Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө” гэсэн уриатайгаар хэрэгжүүлснээр 15 жилийг нэгэнтээ  үджээ. Тус байгууллага энэ жил 15 жилийнхээ ойг энэ сарын 10-ны өдөр тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа Дарханчууддаа тайлагнасан юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хүүхдүүд, урлаг соёлынхон оролцож Дэлхийн зөнгийн хамт олонд талархлаа илэрхийлсэн билээ.

    Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын “Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөр” нь анх 2002 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Эрүүл мэнд, Хүүхэд хөгжил хамгаалал, Эдийн засаг, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр төрийн хүч оролцоо дутсан орон зай бүрд хүрч ажиллахыг эрмэлзэж байсан юм. Ялангуяа эмзэг ядуу, эрсдэлд орсон хүүхдийг хөгжиж идэвхтэй иргэн болж төлөвших боломжийг хангах, тэдний гэр бүлийн сайн сайхан амьдралыг цогцлоон бэхжүүлэхийн төлөө шаргуу зүтгэсэн. Хэнд тусламж хэрэгтэй байна тэнд Дэлхийн Зөнгийнхөн хамгийн тэргүүн эгнээнд байдгаараа бусдад үлгэр дуурайлал болж, орон нутгийн иргэдэд урам зориг, итгэл найдварыг түгээх хөгжлийн түүчээ болон  ажилласан гэдгийг Дарханчууд бид мэднэ.

    Өнгөрсөн хугацаанд тус байгууллагын хамт 676 өрхийг өөрийн гэсэн орон гэртэй, ая тухтай амьдрах боломжоор хангаснаас гадна айл өрхийн санхүүгийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

    Мөн эх хүүхдийг бичил тэжээлийн дутагдлаас сэргийлэх зорилгоор хүүхдийн өвчний цогц менежмент, хүүхдийн хоол тэжээл сайжруулах тусгай төслийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү төслийн хүрээнд 1-8 дугаар багийн зорилтот бүлгийн хүн амын 0-5 насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг амин дэм эрдэс бодисоор хангаж, “Жирэмсэн үеийн хоол тэжээл”,  “Өвчлөлийн үеийн хүүхдийн асаргаа”, “Бичил тэжээлийн ашиг тус”, “Суулгалт”, “Хордлого”, “Хоол тэжээл дутлын хор уршиг” зэрэг сургалтуудад 700 жирэмсэн ээж, эрүүл мэндийн 5281 ажилтан, 6134 иргэнийг хамруулжээ.  Энэ хүрээнд 4550 гаруй хүүхдэд амин дэм, бичил тэжээлийн холимог, төмрийн сироп, төмрийн бэлдмэлийг тараажээ. Ингэснээр хүүхдүүдийн 92 хувь нь эдгэрсэн гэсэн бодит үр дүн гарсан байна. Түүнчлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Зуны чийрэгжүүлэх хөтөлбөр”-т бага насны 2000 орчим хүүхдийг асран хамгаалагчтай нь хамруулсан байдаг.

    Дархан НХХ нь  хүүхэд, гэр бүл, иргэдийн эрүүл мэндийн төлөө орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, гурван Өрхийн  эрүүл мэндийн төвд эхчүүдийн амрах болон сургалтын өрөө байгуулж, бүрэн тохижуулсан. Мөн дусал тохируулах аппарат, гүйлсэн булчирхай авах хагалгааны багаж, 0-5 настай хүүхдийн эрүүл мэндийн 2,475 ширхэг  дэвтэр хэвлүүлсэн зэрэг  Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нийт 12.4 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийсэн ажээ.

    Ийнхүү Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил болон хамрагдсан иргэдийг тухай өгүүлээд барахгүй бизээ.

    Тус байгууллага нь хөтөлбөрийнхөө төгсгөлд Дарханыхаа хүүхэд багачуудын авьяас чадварыг нээж хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар “Хүүхэд Хөгжлийн Ордон” байгуулж төрийн өмчид хүлээлгэн өгөхөөр ханцуй шамлаад байгаа баяртай мэдээг  ДНХХ-ийн Менежер У.Ганцэцэг дуулгасан юм.

    Энэхүү 15 жилийн хугацаанд бүтээж хэрэгжүүлсэн үйлс бүхэн нь Дарханчууд бидний үнэт өв болон үлдэж, улам дэвжин дээшилнэ гэдэгт итгэлтэй байна. Дарханы хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэсэн Дэлхийн Зөнгийн хамт олондоо баярлалаа.

    М.Гүнжилхам

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!