Нийслэлийн Засаг даргын А\333 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын А/76 дугаар захирамжийн дагуу Дүүргийн Иргэдийн спортын V наадмын бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-23-ны өдрүүдэд болно. Тус тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, ширээний шагайн наадгай гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдах аж. Дүүргийн 28 хорооны баг тамирчид дөрвөн бүсэд хуваагдан хурд хүчээ сорин өрсөлдөх аж. Тэмцээн ерөнхий боловсролын 48-р, 97-р,79-р, Амгалан цогцолбор сургууль, Жанжин клубын зааланд хуваарийн дагуу явагдана.
