Дүүргийн 17-р хорооныхон тэмцээнийг тэргүүлжээ
Нийслэлийн Засаг даргын А\333 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын А/76 дугаар захирамжийн дагуу иргэдийн спортын 5-р наадмын дүүргийн аварга шалгаруулах “Спорт явган аялал”-ын тэмцээнийг зохион байгууллаа. Тамирчид Жуковын талбайгаас - Хүрэл тогоот хүртэл нийт 20 км зам алхажээ. Тэмцээнд дөрвөн бүсээс шалгарсан шилдэг 5 хорооны 70 гаруй иргэд оролцсон аж.
Багуудыг техникийн үзлэг, софт волейбол, хөгжилтэй буухиа, нуувч, газрын зураг болон аялалын явц, зохион байгуулалтаар нь дүгнэн шилдгүүдийг тодруулсан байна. Тэмцээний тэргүүн байранд 17-р хороо, хоёрдугаар байранд 12-р хороо, гутгаар байранд 4-р хорооны баг, тамирчид шалгарчээ.
