MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжин, эдийн засгаа тэтгэх нь Засгийн газрын гол зорилт

    Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжин, эдийн засгаа тэтгэх нь Засгийн газрын гол зорилт

    Хэлсэн үг 2016-10-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна  

    УИХ-ын дарга

    УИХ-ын эрхэм гишүүдээ

    Монгол Ардын Нам 2016 оны зургадугаар сард болж өнгөрсөн Улсын Их хурлын ээлжит сонгуульд “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн уриатай, улс орныхоо нийгэм, эдийн засгийн бодлогын алдааг засч хөгжүүлэх хөтөлбөртэй орсон бөгөөд сонгогчид, ард иргэд маань манай намын дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийг дэмжиж саналаа өгсөн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ.” гэж  заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсгийг байгуулан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсрууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг Монгол Ардын Намын УИХ-ын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурласан болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдэж байна.

    Хөтөлбөрийн эдийн засгийн бодлогын бүлэг нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 1 дүгээр үе шатны зорилтууд, Эдийн засгийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн 2 дугаар үе шатны зорилтоос бүрдсэн. Эхний үе шатанд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг аажмаар бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зохистой арга хэлбэрээр зөөлрүүлж, эдийн засгийн дархлааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаар үе шатанд тогтворжиж байгаа макро эдийн засгийн орчныг улам бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийн эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжин, эдийн засгаа тэтгэх явдал манай Засгийн газрын гол зорилтын нэг байх болно. Ажлын хэсгийн боловсруулсан хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 8 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаан болон 8 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит бус, өргөтгөсөн хуралдаанаар тус тус хэлэлцээд, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна.

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа нь төрийн бодлогын залгамж чанарыг дээдлэн ажиллах ёстой. Иймээс өмнөх жилүүдэд УИХ-аас тодорхойлон гаргасан дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, мастер төлөвлөгөө зэрэг баримт бичгээр нэгэнт тодорхойлогдож, хэрэгжиж ирсэн улс орны болон салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол улс олон улсын байгууллагуудын өмнө гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, өмнөх жилүүдэд авч ашиглаж ирсэн зээлийн төлбөрийг гүйцэтгэх, мөн цаашдын урт, дунд хугацааны хөгжлийн асуудлаар хамтран ажиллах үүргээ биелүүлэн ажиллах болно. Цаашид шинээр батлагдан гарах улс орны дунд хугацааны хөгжлийн үндсэн баримт бичгүүд, салбаруудын мастер төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өрийн удирдлагын стратеги зэрэг бодлогын баримт бичгүүд нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үзэл санаа, хэтийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх учиртай гэж бид үзэж байна.

    Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлж, гадаад зэх зээлийн эрсдэлээс шууд хамаарах хамаарлыг бууруулах болно. Манай улсын эдийн засгийн нэг чухал үндэс болсон мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих, малчин тариаланчдынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол малчин, Монгол мал малжуулах хөтөлбөр, Атрын III-р аян, Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн, Мах сүүний анхдугаар аян зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулахаар боллоо. Эдийн засгийг төрөлжүүлэх өөр нэг боломж болох аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хамт, хөдөө аж ахуйн түүхий эдийг илүү үнэ цэнд хүргэж, экспортод гаргах боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн Засгийн Газрын яамдын бүтцэд үйлдвэрлэлийг дэмжих, нэмэгдүүлэх, нэгжийг байгуулж өгсөн болно. Улс орны хөгжлийн нэг гол тулгуур болох Хүний хөгжлийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж байна. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгалаа. Хүнээ дээдэлсэн, хүн төвт бодлогыг чухалчилж, эдийн засгийн хямралтай хүнд үед төрийн анхаарал дэмжлэгийг бууруулахгүй байхыг зорьсон.

    Дэлхий нийтийн өмнө тулгамдсаар байгаа байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй аж ахуйг эрхлэх, байгалийн нөөц баялагийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлсэн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Улс орныхоо урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд бид эдийн засгийн өсөлт, хөгжлийн үндсийг бий болгож байгаа хүчин зүйлүүддээ өөрчлөлт оруулах шаардлагатай цаг хугацаа тулгарсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөгжлийн бодлогын гол чиглэл нь эдийн засгийн төрөлжилтийг бүрдүүлэхээс гадна өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлээ төрөлжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан, улмаар шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн суурийг хөгжүүлэхэдчиглэгдэнэ. Энэ үүднээс бид үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилтыг дэвшүүлээд зогсоогүй, улс орны цаашдын хөгжлийн зөв бодлого, чиглэлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн асуудалд ихээхэн анхаарал хандуулсан. Цаашдын урт хугацааны хөгжлийн үндэсийг шат дараалалтай бүрдүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжил, үүнийг бусад бүхий л салбарын хөгжилд хэрхэн үр бүтээлтэй ашиглаж болох тогтолцоог бүрдүүлэхийг зорих болно. 

    Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн бүхий л зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан тойм тооцоогоор 26,9 их наяд  төгрөгийн хөрөнгө санхүүгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоололыг Сангийн яам, ажлын хэсгээс тооцон гаргаад байна. Эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан, гадаад худалдаа, экспортын орлого буурсан, төсвийн зарлагыг хэмнэх шаардлагуудтай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны эхний 2 жилд хөрөнгийн эх үүсвэр нилээд хэмжээгээр дутагдах, хүрэлцэхгүй байх эрсдэл өндөр байхаар байна. Иймээс эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээг аль болох богино хугацаанд авч хэрэгжүүлэн макро эдийн засгийн тогтворжилтийг хангаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааламжтай, тогтвортой орчин нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна. Эдийн засгийн хямралтай байдлыг хурдан шуурхай засч, даван туулахын тулд бид ярьж шүүмжлэх биш, хийж зүтгэхийг урьдал болгох хэрэгтэй байна. Засгийн газар, Монголбанктай хамтран Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд уг төлөвлөгөөг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд макро эдийн засгийн болон гадаад зах зээлийн орчин төдийлөн тааламжтай бус байгаа өнөөгийн нөхцөлд бид тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн УИХ, Засгийн газар, Монголбанк төдийгүй хувийн хэвшил, олон нийт, ард иргэдийн идэвхитэй оролцоо, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал болж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай тогтоол батлагдан гармагц бид Засгийн газрын хуралдаанаар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа шуурхай орохоор төлөвлөн ажиллаж байна. Иргэдээ ядуурлаас аварч, эх орноо өрийн дарамтаас салгаж, эдийн засгаа хямралаас гаргаж, төрийн дампуурлыг засахын тулд хамтын эв хүчээр хамтдаа нэгдэн зүтгэхийг та бүхэндээ уриалж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталж өгөхийг хүсье.

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!