MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.ЭРДЭНЭЧИМЭГ : ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАХЫН ХОРООЛОЛД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЛТ 90 ХУВЬТАЙ БАЙНА

    С.ЭРДЭНЭЧИМЭГ : ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАХЫН ХОРООЛОЛД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЛТ 90 ХУВЬТАЙ БАЙНА

    2016-08-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Цэцэрлэг, сургуулийн бүртгэл энэ сарын 22-оос эхлэн явагдаж байна. Бүртгэлийн ажлын явц, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

    Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн үйл явцын талаар та бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

    Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн ажил энэ сарын 22-оос эхлээд явж байна. Сургуулиудын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Манай дүүргийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургууль нь хамран сургах тойргийн хүүхдийг хамруулахаас гадна нэмэлт элсэлт зохион байгуулдаг. Буянт-Ухаа-2” хороолол хүүхдүүдийг 118 дугаар сургууль дээр бүртгэж байгаа. Харин бусад хүүхдүүд маань хамран сургах тойргийн сургууль дээрээ очоод шууд бүртгүүлнэ.

    Цэцэрлэгүүдийн хувьд элсэлт хэрхэн явагдаж байна вэ? Хичээлийн шинэ жилээр шинээр хэд хэдэн цэцэрлэг ашиглалтад орно гэж байсан. Энэ талаар?

    Бид цэцэрлэгүүдэдэлсэлтийн зөвлөмж, үүрэг даалгавраа өгсөн. Энэ жилийн хувьд 16 дугаар хорооны 243 дугаар цэцэрлэг 9 дүгээр сард багтаан албан ёсны нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн Буянт-Ухаа-2 хорооллын цэцэрлэгийг ашиглалтад оруулах талаар БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газарт саналаа хүргүүлсэн

    Үүнээс гадна 35 дугаар цэцэрлэгийг буулгаад дахин барьж байна.Тус цэцэрлэг ирэх 11 сард ашиглалтад орно. Ийм учраас бид  35 дугаар цэцэрлэгийнхээ элсэлтийг авч эхэлсэн. Эцэг эхчүүд маань хүүхдүүдээ одоо бүртгүүлчихээд цэцэрлэг ашиглалтад орохоор өгнө гэсэн үг юм.

    Эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон 46 дугаар цэцэрлэгийг нураахад бэлэн болсон. 2016 онд манай дүүрэгт 218, 219, 223, 230 дугаар цэцэрлэг шинээр баригдаж, 27 дугаар цэцэрлэг нураагдаад 280 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон.

    Танай дүүрэгт цэцэрлэгийн насны нийт хэдэн хүүхэд байдаг вэ? Эдгээр хүүхдүүдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаж байна ?

    Манай Хан-Уул дүүрэгтцэцэрлэгийн насны 16000 орчим хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 50 хувийг төрийн өмчийн 26 цэцэрлэгтээ хамруулдаг. 20-30 хувийг нь төрийн бус өмчийн 78 цэцэрлэгт хамруулж байна. Манай дүүрэгт одоогийн байдлаар төрийн бус цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд нөөц боломжоо ашиглан 4 бүлэг шинээр нээж ажиллуулахаар зорьж байна. Тус дүүргийн захын гэх тодотголтой Морин, Өлзийт, Биокомбинат, Шувуун фабрикийн хорооны сургууль, цэцэрлэгт хамрагдалт 80-100 хувьтай байна.

    35 дугаар цэцэрлэгийг нурааж шинээр барьж байгаа нь гэсэн. Хүүхдүүд тав тухтай, эрүүл орчинд хүмүүжих нөхцөл бүрдсэн гэж хэлж болох уу?

    Тийм ээ. Өмнө нь манай 35 дугаар цэцэрлэг 3 бүлэгтэйгээр хоёр давхар байрны нэг давхарт  сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Хоёр давхарт нь ХААИС-ийн багш нар амьдардаг байсан. Цэцэрлэгийн хувьд өмнө нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, байнга мөөгөнцөртдөг байсан учраас нураах болсон. Харин одоо 10 бүлэгтэй 240 хүүхдийн ортой  цэцэрлэг баригдаж байна.

    Нийслэлийн сургуулиудад тулгардаг нэг асуудал бол яахын аргагүй сургуулийн ачаалал байдаг. Хан-Уул дүүргийн хувьд энэ жил гурав дөрвөн ээлжээр хичээллэх сургууль байгаа юу? Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

    Одоогийн байдлаар манай дүүрэгт 3180 хүүхэд шинээр элсэнэ гэсэн судалгаа гарсан. Манай дүүргийн хувьд ихэнхи сургууль хоёр ээлжээр хичээллэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн учраас зарим нэг сургуулиуд гурван ээлжээр хичээллэх болоод байна. Үүнд дүүргийн 32, 115, 52, Буянт-Ухаа цогцолбор сургуулиуд гурван ээлжээр хичээллэх магадлалтай байна.

    Цэцэрлэг, сургуулийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэр хангасан бэ?

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхнээс нь хангаад явж байна. Олон жил үйл ажиллагаа явуулсан сургууль, цэцэрлэгийн сантехник шугам нь элэгдэж, цахилгааны шугам гэмтэх, дээврээс ус гоожиж сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Иймд шаардлагатай засвар үйлчилгээ хийх төсвийг гаргуулан эрэмбэлж, БСШУСЯ, НБГ, дүүрэгт албан ёсоор хандсан байгаа. Энэ ажилд зориулан тодорхой хэмжээний санхүүжилт орж ирэх байх.

    Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс жил бүр мэргэжлийн багш нарын зөвөлгөөнийг зохион байгуулдаг. Энэ ажлыг хийснээрээ ямар үр дүнтэй вэ?

    Бид жил бүр бүх  мэргэжлийн багш нарыг хамарсан зөвөлгөөнийг зохион байгуулдаг. Тус зөвөлгөөнийг зохион байгуулснаар багш нар тухайн жилдээ ямар зорилт, зорилтуудыг дэвшүүлэн хэрхэн ажиллах талаараа ярилцаж, хичээлийн жилийн төлөвлөгөөгөө гаргадаг юм. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, суурь, бага ангийн хөтөлбөрүүд үргэлжлүүлэн хэрэгжинэ. Ахлах ангийн хөтөлбөр нь энэ жил үндэсний хэмжээнд 10 дугаар ангийн сурагчдын дунд шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ.Ахлах ангийн хөтөлбөрт өөрчлөлт орсон байгаа. 

    -Ямар өөрчлөлт орсон юм бол?

    - Сурагчдад сонголт хийх өргөн боломжтойгоор боловсруулсан их онцлогтой.

    Бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!