MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний систем нэвтрүүлнэ

    Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний систем нэвтрүүлнэ

    Мэдээ 2016-08-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын сургалт семинар Төрийн ордонд үргэлжилж байна.

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Засгийн газрын гишүүд орон нутгийн удирдлагуутай уулзаж Засгийн газраас бүрэн эрхийн хугацаанд баримтлах бодлого, чиглэл болон бусад асуудлаар ярилцлаа.

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах гол албан тушаалтан нь аймаг, орон нутгийн удирдлагууд. Иймд төв орон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах, орон нутгийн түвшинд ИТХ-ын дарга, Засаг даргын гар сэтгэл нийлсэн хамтын ажиллагаа чухал гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

    Тэрээр мөн жил бүрийн ИТХ болон Засаг даргын үйл ажиллагааны тайланг үнэлж дүгнэнэ. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлын амжилт, үр дүн гаргасан аймаг, нийслэлийн удирдлагуудыг урамшуулж, ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцож ажиллана. Аймгийн удирдлагуудтай сар бүр тодорхой сэдвээр болон цаг үеийн ажлаар цахим хурал хийж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажиллана гэлээ.

    Орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах ажилд орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй.

    Аливаа тендер хэл ам дагуулдаг. Иймд ил тод, нээлттэй байдлыг нь сайтар хангаж ажиллах болон төрийн захиргааны ажлыг аж ахуй, үйлчилгээний ажлаас нь салгах, нягтруулах замаар захиргааны байр байшин чөлөөлөх хэлбэрээр хэмнэлт гаргах боломжуудыг судлах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, иргэдийн эрхийг зөрчиж буй аливаа үзэгдлийг таслан зогсооход анхаарлаа хандуулж ажиллахыг зөвлөлөө. Тухайлбал, нийслэл хот болон аймгийн төвүүдэд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Төрийн байгууллагууд дотоод нөөц бололцоогоо ашиглан стандарт хангасан хүүхдийн цэцэрлэгтэй байдаг жишиг гадаад орнуудад бий. 2017 оноос оффисын зориулалтаар баригдах барилгуудад хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт мөрдүүлнэ. Эдийн засгийн хүндрэлтэй гэх атлаа өнөөдөр 200 хүүхдийн цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр барьж байна. Тэгэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Гадаад харилцаа, Уул уурхайн зэрэг яамд яамныхаа барилгаас чөлөөлөлт хийж тус бүр 70-80 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна. 100 сая төгрөгөөр ийм ажил хийх боломж байна. Энд жирийн ажилчдын, жирийн иргэдийн хүүхдүүд хамрагдана. Аймаг, орон нутагт ийм ажил зохион байгуулах нь зүйтэй гэлээ.

    Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ажиллана. Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний систем  нэвтрүүлж, үүнийг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн захиргааны албан тушаалтны иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг хоёр дахин багасгаж, шуурхай болгох арга хэмжээ авна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

           

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

    2026-04-16 18:53:00

    Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо

    2026-04-16 18:21:00

    Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

    2026-04-15 17:33:00

    146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө

    2026-04-15 14:34:00

    Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж

    2026-04-14 15:10:00

    Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой

    2026-04-13 19:12:00

    Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно

    2026-04-13 18:44:00

    Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиковтой уулзав

    2026-04-10 15:01:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
    2026-04-16 18:53:00
    Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
    2026-04-16 18:21:00
    Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    2026-04-15 17:33:00
    146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
    2026-04-15 14:34:00
    Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    2026-04-14 15:10:00
    Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой
    2026-04-13 19:12:00
    Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
    2026-04-13 18:44:00
    Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
    2026-04-10 15:01:00
    Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    2026-04-08 13:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!