Дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс цахим
хэрэглэгч иргэдийнхээ дунд “Аз жаргалтай агшин “сэдэвт фото зургийн
уралдаан зарласан. Тус уралдааны зорилго нь үр хүүхдүүдийнхээ жаргалтай
мөчийг гэрэл зургийн хальсанд буулган цахим хэрэглэгчид хуваалцах юм.
Энэхүү шалгаруулалтанд 20 хүүхэд оролцсоноос хамгийн олон лайктай
гурван зургийг тодруулжээ. Тэргүүн байранд оролцогч № 005 М.Эрхэс / 4
настай / "Төрийн сүлд минь өршөө" зураг, Дэд байранд оролцогч № 015
М.Ананд / 2 сартай / “Сэлэлт” зураг,, Гутгаар байранд оролцогч № 006
Б.Цэлмүүн/ 1 нас 5 сартай / "Селфинд багтчих юмсан" зураг шалгарч,
шагналын эзэд боллоо.