Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, “Оюунлаг өсвөр үе “ТББ-тай хамтран Зорилтот бүлгийн , гэмт хэрэгт холбогдох магадлалтай эрсдэл өндөртэй 13-15 насны хөвгүүдийг хөл бөмбөгөөр дамжуулан, хүмүүжил, төлөвшил, хүсэл мөрөөдөлтэй болгох зорилготойгоор “ Мөрөөдлийн хөл бөмбөг-2” төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийг “Мөрөөдөл” Олон улсын зусланд зохион байгуулсан аж. Төслийн хүрээнд дүүргийн 12 хүүхэд хөл бөмбөг болон Хүүхэд хамгаалал, хууль эрх зүйн сургалтанд хамрагдсан байна.
