Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жил , Гачуурт тосгоны 55 жилийн ойн баяр цэнгэл их наадам дэлгэр сайхан боллоо. Дорнын хөх тэнгэрийг донсолгосон хүлэг морьд нь ирж, дээлтэй наадмын хойморт дархан нум нь эвшсэн Монгол наадамдаа дэнж хотойтол сайхан наадлаа. Наадамчин олон хүчит бөх, цэц мэргэн сурчид, хурдан ажнай хүлэг морьдоо тодруулан баяслаа. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдан, халх сурын харваагаар цэц мэргэнээ сорьж, Улс аймгийн алдар цолтой 32 бөх, идэр залуу 64 бөх барилдаж наадамчин олноо баясгав.
,
