Үндэсний их баяр наадмын босгон дээр эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон медалиар шагнав. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2016 оны 7 сарын 7-ны өдрийн 89-р тушаалаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, цэргийн гавъяаны одон, Шударга журам, Хөдөлмөрийн хүндэт медалиар нийт 85 хүнийг шагналаа. Шагналыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д. Пүрэвдаваа, болон Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогт, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулсан юм.
