Хороодын 9,5 тонн хогийг цэвэрлэжээ
Иргэдийн ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч дүүргийн хэмжээнд дөрвөн бүсэд орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газруудыг байгуулан ажиллаж байгаа. Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар нь аж ахуй нэгж, айл өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хүргэх, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх үүсмэл болон хур хог үүсгэхгүй байхад хяналт тавьж ажилладаг. Энэ хүрээнд "Нийтлэг Үйлчилгээний Газар Дөрөв" ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч, Иргэдийн бүлэг хамтран их цэвэрлэгээний ажлыг өрнүүлжээ. Баянзүрхийн товчоо, гүүрнээс зүүн тийш Туул голын урд хэсгийн айл сав газар, Их тэнгэрийн ам хүртэл хогийг цэвэрлэсэн юм. Их цэвэрлэгээгээр нийт 9,5 тонн хогийг цэвэрлэж, тээвэрлэсэн байна.
