Сувиллын цэцэрлэг 10-р цогцолбор, эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубтэй хамтран хамтран хөгжлийн бэрхшээлтэй 120 хүүхдийг баярлуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зургаар мөрөөдөл хүслээ илэрхийлж, ээж аав, найзуудтайгаа хамт Хүннү моллд нэг өдрийг өнгөрүүлсэн юм. Энэхүү өдөрлөгийн зорилго нь Урлагаар дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх, сурч боловсрох эрхээ эдэлж нийгэмд тэгш эрхтэйгээр оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Түүнчлэн тус өдөрлөгийг дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Дэлхийн Зөн” ОУБ, Монголын тархины санааны холбоо, “Эрчис” залуусыг дэмжих клуб хамтран зохион байгуулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй залуусын 1 хүрэхгүй хувь нь их дээд сургуульд суралцаж боловсрол эзэмшиж байна. Мөн хүүхдүүдийн зурсан зургийг олон нийтэд зорилулан үзэсгэлэн гаргана хэмээн зохион байгуулагчид хэллээ.
