Facebook Twitter LinkedIn Pinterest Email Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Дүнжингарав худалдааны төвд төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Тус төвд иргэн аж ахуй нэгжид 10 төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох дүүргийн үйлчилгээний цэг үйл ажиллагаагаа явуулж байна. Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээгээр өдөрт 30 гаруй иргэд үйлчлүүлдэг. Тухайлбал, Цахим тоглоомын газар, хүнсний дэлгүүр, зочид буудал, хоолны үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, зөвшөөрлөө сунгуулдаг аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд иргэний үнэмлэх олгодог байна. Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээний тоог нэмэгдүүлэх аж. Дашрамд дурьдахад төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажлын өдрүүдэд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана. Түүнчлэн Иргэд тус төвөөс төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос авах, 60 гаруй төрийн үйлчилгээг газар дээр нь шууд авах, оршин суугаа харъяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм.
Нутгийн захиргааны байгууллагуудаасаа анхлан ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүллээ 2020-06-22 06:02:59
БЗД-ийн Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ 2020-05-18 08:59:14