Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн Хоол шим тэжээлийн тасаг нийт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчиддээ зориулж, “Хооллолт Ба Эрүүл Мэнд” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Уг сургалтанд Насанд хүрэгчийн тасаг, Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 25 хүн хамрагдлаа.
Уг, сургалт өдөрлөг үндсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан.
1. Сургалтын гол агуулга нь өвчин эмгэг үүсэх гол шалтгаан, халдварын бус өвчлөл үүсэх шалтгаан, хоол хүнснээс шалтгаалж ямар ямар өвчлөл үүсч болох, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар танилцуууллаа.
2. Өдөр тутам хэрэглэдэг жимс, хүнсний ногоо хүний биед ямар ач тустай, хүний биед нэн шаардлагатай ямар шимт бодис агуулдаг талаар танилцууллаа.
3. Жимс, хүнсний ногоогоор хэрхэн амттай салат бэлтгэх талаар танилцуулж, хамтран салат хийж амталгаа явууллаа.
4. Нийт сургалтанд хамрагдсан хүмүүстээ “Жимс, ногооны ач тус” гарын тарааж өглөө.
