Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бага сургуулийн
хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн
хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн
цогцолборыг эрчимтэй барьж эхэлсэн. Баянзүрх дүүрэгт сүүлийн гурван жилд гурван
бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж байгаа бөгөөд үүний нэг нь
Монел баруун Алтан-Өлгийн 137 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэг юм.
Бага сургууль нь 180, цэцэрлэг нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Мөн
стандартын спорт, урлаг заал, цайны газар гэхчилэн гадна, дотно тохижилтыг
бүрэн шийджээ. Түүнчлэн 2016 онд дүүргийн хэмжээнд 19-р хороонд 120
хүүхэд хүлээн авах чадалтай 210 дугаар
цэцэрлэг, 23-р хороонд 211 дүгээр
цэцэрлэг, 27-р хороонд 212 дугаар цэцэрлэг, 22-р хороонд 213
дугаар цэцэрлэг нийтдээ дөрвөн цэцэрлэг ашиглалтанд орох аж.
