Амгалан цогцолбор сургууль санаачилан багш, сурагчдын дунд “Мөрөөдлийг хамтдаа” аяныг өрнүүлжээ. Аяны хүрээнд тус сургуулийн нийт 130 гаруй багш130 сурагчийг хариуцан ажиллаж хичээлийн хоцрогдолгүй болгох, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх тал дээр дэмжин ажилласан аж. Уг аяныг нийгмийн зорилтот бүлгийн сурагчдын ахиц хөгжлийг дэмжих, хүүхэд бүрийг хөгжүүлэх шинэ аргазүйг туршин хэрэгжүүлж түгээн дэлгэрүүлэх, багш сурагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Түүнчлэн аянд оролцсон багш нарын дунд шалгаруулалт явуулсан аж. Үүнээс сүүлчийн шатанд 15 багш шалгарч хүүхэдтэйгээ ажилласан туршлагаа бусад багш нарт танилцууллаа. Тэргүүн байранд Д.Бямбасүрэн, хоёрдугаар байранд Д.Золзаяа, гутгаар байрт Т.Батчимэг нар шалгарч шагналын эзэд боллоо.
