Иргэдийн ая
тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч дүүргийн
хэмжээнд дөрвөн бүсэд орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газруудыг
байгуулан ажиллаж байгаа. Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар нь аж ахуй нэгж,
айл өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хүргэх, нийтийн
эзэмшлийн зам талбайг цэвэрлэх үүсмэл болон хур
хог үүсгэхгүй байхад хяналт тавьж ажилладаг. Энэ хүрээнд “Нийтлэг үйлчилгээний газар 2” –ын 80 гаруй ажилчин, иргэдийн бүлэгтэй хамтран хуваарийн
дагуу 9 хороонд цэвэрлэгээний ажлыг
өрнүүлж байна. Тухайлбал өнгөрсөн долоо
хоногт 1 хороо,2 хороо,3 хороо,6 хороо, 14 хороо, 13 хороог цэвэрлэж нийт 10 тонн хогийг тээвэрлэжээ. Дашрамд
дурьдахад одоогийн байдлаар нийтлэг үйлчилгээний дөрвөн газар хур хогийн 60,
үүсмэл 250 цэгийн хогийг цэвэрлэсэн аж.
