"Хүүхдэд ээлтэй
Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн
газраас зохион байгуулсан “108*152” төслийн нэгдүгээр шатны үйл ажиллагаа 28
хороодод өрнөлөө. Тус төсөл нь хүүхдийн
тусламжийн 108 утасны хариу үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлэх,
хамтарсан багийн хамтын ажиллагааг өргөжүүлэн улам чанаржуулах зорилготой
аж. Төслийн үйл ажиллагааны
хүрээнд Нийслэлийн хүүхэд гэр бүлийн
хөгжлийн газар, дүүргийн хүүхэд гэр
бүлийн хөгжлийн төв, хороодын хамтарсан багийн
гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион
байгуулав. Хэлэлцүүлэгт хоёр сарын хугацаанд хэрэгжсэн ажлын үр дүн болон хамтын ажиллагааны явцын талаар
танилцуулав. Мөн хамтарч ажилласан
багуудад дурсгалын зүйл гардуулсан аж.
