“Нийтлэг үйлчилгээний газар 4” , иргэдийн бүлэгтэй хамтран хуваарийн дагуу 4 хороонд цэвэрлэгээний ажлыг өрнүүлж байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Иргэдийн Бүлэг нь 23 дугаар хороо Улиастайн голын айл сав газар орчмыг цэвэрлэн 2,1 тонн хог, 12-р хороо 2-р хэсэг 69 айлын байр, 10-р хэсэг баруун жанжины Чулуутын 8-р нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон 11-р хороо 8-р хэсэг 3-р гудамжинд үүссэн хогийг цэвэрлэж нийт 8 тонн хогийг цэвэрлэсэн байна.
