Олон улсны энхийн буухиа гүйлтийг хоёр жил тутамд зохион байгуулж, галт бамбар аялуулдаг уламжлалтай. Уг бамбарыг манай улсаар 3000 км аялаж байгаа аж. ЭМСЯ, ОБЕГ хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулах хороо байгуулжээ. Улс орнуудын эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой уг арга хэмжээнд дэлхийн 100 гаруй улс нэгджээ. Ази номхон далайн бүсийн маршрутын галт бамбар энэ сарын 3-нд БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод асаж Өвдөг Баянхошуу боомтоор Монголын нутагт ирсэн байна. Галт бамбарыг дүүргийн спорт хороо Баянзүрхийн товчооноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл буухиалуулж, Сүхбаатар дүүрэгт хүлээлгэн өглөө.
